МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.24
Эрүүл мэнд

Г.Дамдинням: Ахмадууд тэтгэврийн мөнгөнийхөө 60 гаруй хувийн эмийн төлбөрт зориулж байна

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Хөдөөгүүр ахмадуудтай уулзахад эмийн үнэ огцом өсөж, тэтгэврийн мөнгөнийхөө 500 мянган төгрөгийнхөө 300 мянгыг нь эмийн төлбөрт өгч байна гэсэн гомдол хэлж байна.ЭМД-ын хөнгөлөлт хуучин 70 хувь байсан бол одоо 30 хувь болж буурсан, үүнтэй холбоотой гэж тайлбарладаг. Үүнийг хуучнаар нь болгож болох уу. Мөн өндөр настнууд эмч нараараа эм бичүүлээд эмийн санд очихоор грамм нь зөрүүтэй байна гэж хэлээд эмийн өгдөггүй. Тэгээд засвар хийсний дараа хугацаа алддаг, үүнийг хэрхэн шийдэх вэ.

ЭМД-ын энэ асуудлын шийдэл байна уу. Түүнчлэн Дархан-Уул аймаг манай улсын хоёр дахь том нийслэл, олон хүн амтай, төвлөрсөн суурин газар. Эргэн тойрны Сэлэнгэ аймгийн бүх сумын иргэд ирж үйлчлүүлдэг. Гэтэл манай аймагт Ангиографийн аппарат маш их хэрэгтэй байна гэж эмнэлгийн байгууллага, иргэдээс хүсэлт ирсэн үүнийг шийдэх боломжтой юу.

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ