2023.04.06
Орон нутгийн хөгжил
Дархан-Уул аймаг дэд бүтэц, зам харилцааны асуудалгүй болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна
Дарханы замын эхний урсгал хөдөлгөөн нээгдсэн мөн Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сум хоорондын нийт 86 км зам авто замууд тавигдсанаар дэд бүтэц, зам харилцааны асуудалгүй болох зорилтууд маань амжилттай хэрэгжиж байна.
Үүний үр дүнд иргэд тэр дундаа малчид амьжиргаагаа дээшлүүлэх, том зах зээлүүдтэй холбогдон сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр "Сүү" ХК-ны Сүү бэлтгэлийн албаны дарга Б.Амарбаясгалантай уулзлаа.
Тус компаниас Дархан-Уул аймгийн сумдад сүү цуглуулах цэгүүд байгуулах хүсэлт тавьсан бөгөөд "Сүү" ХХК-ийн зүгээс Хонгор сумын 2-р багийн Мухрын гол, Зулзагийн гол, Шарын Гол сумын 52-р точка, Хар бэлчирт байрлах 40 гаруй малчин өрхүүдээс сүү худалдан авах "Хүргэлтийн цэг" байгуулах судалгааг эхлүүлээд байгаа талаараа мэдээлэл өглөө.
Энэ ажилд манай ажлын алба хамтран ажиллах бөгөөд судалгаа дууссаны дараа малчин өрхүүдэд сургалт орох, зохион байгуулах, бүтэн жилийн туршид сүү нийлүүлэлт хийгдэх ажил эхлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Цаашид сүү, махны чиглэлийн малын тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар анхаарч байна.
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРҮҮЛ ДАРХАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2023.07.24
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21