
2023.06.15
Эдийн засаг, Худалдаа
2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан /2023.06.15/ үргэлжилж байна. Хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
"Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы хуралдаанд уншиж танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ

Чингис хаан киноны уран бүтээлчидтэй уулзлаа
2023.09.15


Нийгмийн даатгалын багц хуулийг танилцууллаа
2023.08.21

