2023.09.11
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойргийн иргэдтэйгээ намрын ээлжит уулзалтаа хийж байна
Тэрээр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын хамтаар Хайрхан сумаасаа эхлүүллээ.
Уулзалтаар хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж болон төрийн бодлого, шийдвэрийн танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Уулзалтад Хайрхан сумын иргэдийн зүгээс хотоос шилжин ирж буй залуу гэр бүлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогыг нэмэгдүүлэх, малчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацааг дахин 1 жилээр сунгах, иргэдийг бүрэн хамруулах боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж байна.
Мөн Эрдэнэмандал сумын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэд сонгогчидтой хийх уулзалтыг мөн зохион байгууллаа.
Иргэдийн зүгээс зам бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж дуусгахад Засгийн газар холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг хүсэж байна. Төрийн зүгээс мал болон малын гаралтай түүхий эдийн үнэлэмж бага байгаад анхаарч тогтвортой байлгах, энэ чиглэлийн үйлдвэр, ажлыг байрыг бий болгоход бодлогын зохицуулалтыг хийх хүсэж байна. Мөн багшаар сурах боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж, босго шалгуурыг өндөр тавих саналыг дэвшүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12