2023.09.13
Орон нутгийн хөгжил
Г.Тэмүүлэн: Иргэд Засгийн газар, орон нутагт хандсан олон чухал асуудлыг хөндлөө
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж байгаа. Өлзийт сумын уулзалтад 30 гаруй асуудлаар 12 хүн асуулт асууж, 4 цаг гаруй нээлттэй ярилцсан халуун дулаан уулзалт боллоо.
Тухайлбал, тус сумын иргэн н.Эрдэнэцэцэгийн зүгээс Газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж гадаадын иргэнд 100 жилээр газар олгох хууль өргөн барьсан эсэх асуултыг асуулаа. Хувь хүний үүднээс хэзээ ч тийм гадныханд давуу байдал олгосон хууль санаачлахгүй, санаачлаагүй. Харин Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулинд энэ асуудлыг тусгасан бөгөөд үүнийг УИХ хэлэлцэхэд хатуу эсрэг, дэмжихгүй байр суурьтай оролцохоо илэрхийллээ. Газрын тухай тусдаа хууль харин өргөн нь барьсан зөвхөн малчдын малын тэжээл тарих хууль байгааг сошиалд үндэслэлгүйгээр мушгин гуйвуулсныг тайлбарлалаа.
Мөн хууль тогтоогчийн хувиар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар анхаарахыг хүслээ. Тухайлбал,
- - Ахмадын сан байгуулах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарах,
- - Банкны үйлчилгээний хүү өндөр, үйл ажиллагааны ачаалал дарамт их байгаа болон бэлэн мөнгөний гүйлгээ тутамд авдаг 1 хувь шимтгэлийг болиулах,
- - Улстөрийн зөв хандлагыг төлөвшүүлэх хүрээнд улс төрийн намын хатуу гишүүнчлэлгүй болгох,
- - Барилгын их засварыг хариуцлагагүй хийдэг ААН-үүдэд хариуцлага тооцдог болох,
- - Орон нутагт боловсон хүчний сонголт сул байгаа тул хатуу босго шалгуурыг анхаарахыг хүслээ.
Мөн Засгийн газар, орон нутагт хандсан олон чухал асуудлыг хөндсөн бөгөөд эдгээр асуудлуудад Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд:
- - Оюутолгой төсөл Монголд ямар ашигтай, үр өгөөж нь ирэх эсэх, шаардлагатай бол гэрээнд өөрчлөлт оруулах,
- - Нүүрсний хулгайн асуудлаа шуурхай цэгцэлж хариуцлага тооцох,
- - Халамж, урамшуулал нэмэгдэх хэрээр ААН-үүдэд ирэх татвар, дарамт нэмэгддэг байдлыг халах,
- - Эрчим хүчний тарифын өндөр тарифыг ААН үүрч, айл өрх багыг төлдөг эрчим хүчний шударга бус тарифаа цэгцлэх, сэргээгдэх эрчим хүчний ялгавартай бодлого янзлах,
- - Багийн хурлаа хурлаа хуралдуулж чаддаггүй багийн удирдлагуудыг хариуцлагажуулах,
- - УБ хотод ноос оруулахгүй гэсэн нийслэлээс гаргасан шийдвэрээс болж, хүнд суртал авлигал үүсэж байгааг анхаарах,
- - Арьс шир, түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах зэрэг олон чухал асуудлыг хөндлөө.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Цэцэрлэг сумын иргэдтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонслоо. Сумын иргэдийн зүгээс ойн хортон шавьж, хүр хорхойн устгалыг хийх болон алслагдмал багуудын үүрэн холбооны сүлжээг сайжруулах, ахмадуудын хөдөлмөрийг үнэлэхэд анхаарах, малын гоц халдварт өвчний тарилга туулгын захиалгыг хугацаанд хийх, төрийн албаны сахилга бат, хариуцлагыг чангатгах, малын хөлийн татварын зарцуулалтад хяналт тавихад анхаарах зэрэг Засгийн газар, орон нутагт хандсан олон чухал асуудлыг хөндлөө.
Харин хууль санаачлагчийн хувиар анхаарах, хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс малчдын нийгмийн шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийг дахин санаачлах, малын гаралтай түүхий эдийг үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэлийг дэмжих, түүхий эдийн дундын зуучлагч, борлуулагч нарын харилцааг тодорхой болгох талаар анхаарч ажиллахыг хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12