2023.09.19
Орон нутгийн хөгжил
Дулааны станц, шинэ суурьшлын бүсийн төсвийг 2024 онд суулгана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нарын хамтаар бүтэн өдөр Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэр шинэ нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц болон аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлттэй танилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар Эрдэнэбулган сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Тухайлбал,
- Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний асуудлыг ирэх онд шийдвэрлэх,
- Олон жил баригдаж, ашиглалтад орохгүй байгаа театрын барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгах,
- Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозамыг 2024 онд эхлүүлэх,
- Булган уулыг дархан цаазтай болгох асуудлыг намрын чуулганаар шийдвэрлэх,
- Самар түүх хугацааг 9 сарын 20 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх гэх зэрэг олон асуудлыг өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэхээр боллоо.
- Мөн аймгийн төвийн иргэдийн хүлээлттэй асуудлын нэг болсон Дулааны цахилгаан станцыг барих ажилд ЗГ-ын тэргүүний хувьд анхаарч, ирэх оны төсөвт холбогдох санхүүг шийдэхээс гадна БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг шуурхайлахаа илэрхийллээ. Харин Эрдэнэбулган сумын дулааныг хариуцан ажилладаг "Эх голомтын илч" ХХК-ийн захирал Ч.Өсөхбаяр өмчилж авсан дулааны шугамаа эргээд төрд нь өгөхөө Ерөнхий сайдад хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан ирэх 7 хоногт ЗГ-ын ажлын хэсгийг Архангай аймагт ажиллуулах, дулааны шугамыг хэрхэн төрд шилжүүлж өгөх, авах тухай шийдвэр гаргахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12