2023.09.21
Орон нутгийн хөгжил
Г.Тэмүүлэн гишүүн иргэдэд санхүүгийн бэрхшээлийг шийдэх боломж, гарц шийдлийн талаар мэдээлэл өглөө
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хамт Архангай аймгийн бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, бизнесээ өргөжүүлэхэд гол хүндрэл болсон санхүүгийн бэрхшээлийг шийдэх боломж, гарц шийдлийн талаар тодорхой мэдээлэл өглөө.
Тухайлбал, иргэд бизнесийн зээл авах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаа хөрөнгө, урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэл хувийн батлан даалт хийж байна. Иймд бизнес эрхлэгчид, иргэд зээлийн батлан даалтад хамрагдаж, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх асуудлаа Батлан даалтын сангаар шийдүүлээрэй.
Мөн уулзалтаар хувийн хэвшил, ААН-үүд орон нутгийн онцлогт нийцэхгүй зээлийн нөхцөл шаардлага банкууд тавьдгийг өөрчлөх, хөдөөгийн сэргэлтийг уриа лоозон бус бодит татварын хөнгөлөлт, санхүүгийн механизмаар тэтгэх, бизнес эрхлэгчдэд ирж буй татварын ачааллыг бууруулах, НӨАТ-ын хувь хэмжээг зөв тогтоож, шударгаар тэгш төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг саналыг хэлж байна. Эдгээр бизнес эрхлэгчдийн гаргасан саналд судалгаатай хандаж, ажил хэрэг болгох, өөрчлөлтийг хийхээр хичээх болно.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12