2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ц.Сандаг-Очир: Хүүхэд багачуудынхаа хөгжлийг болон аюулгүй байдлыг хэрхэн хангасан удирдлага вэ гэдгээр ажлыг нь дүгнэдэг байх нь зүйтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Манай улс шиг 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгтэй нэгжтэй, бүтэцтэй улс ховор. Гагцхүү ажил хариуцсан хүмүүсийг шат шатанд нь ажлыг нь сайн хийлгэх хэрэгтэй. Хариуцлага нь сул болохоор ажлаа сайн хийхгүй байна. Хэзээ ямар асуудал гарахыг хэн ч мэдэхгүй. Гол нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Төсөв мөнгийг нь сайжрууллаа л гэдэг, тэр нь хаанаа очоод байна. Хэмнэлтийн хуулийн хүрээнд хэт туйлширч 21 аймгийнхаа гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүдийнхээ унааг байхгүй болгочихсон шүү дээ. Хүүхэд, эцэг эхчүүдийнхээ араас ажилчид нь өөрсдөө мөнгөө гаргаад, унаагаа аваад явж байна.
Асуудалд хэт туйлширч, асуудлынхаа гүнд орж чадахгүй байна. Нэмэгдүүлээд байгаа төсөв чинь анхан шатан дээрээ очихгүй байгаа шүү. Түүнээс бүх шатандаа төсөв, төлөвлөгөө байгаа, бүх орон нутгийн удирдлагуудад үүрэгжүүлсэн үүрэг даалгавар бий.
Ард иргэд, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжлийг болон аюулгүй байдлыг хэрхэн хангасан удирдлага вэ гэдгээр нь ажлыг дүгнэдэг байх хэрэгтэй.
Цаашид хүний хөгжлийн хэрхэн, яаж хангав гэдгээр нь дүгнэдэг болох нь зүйтэй. Хаана, хэчнээн төгрөгийн төсөв очоод байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Түүний асуултад, ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа хариулт өглөө