2023.10.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ц.Сандаг-Очир: Аймаг, нийслэлийг зоориор хангах төлөвлөгөө бий юу?
УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Манай улсын 21 аймаг 9 дүүрэгт зоорины асуудлыг төрөөс шийдэж болох уу. Өнгөрсөн жилийн инфляцын өсөлтийн 14,5 хувийн өсөлтөд махны үнэ их нөлөөлсөн. Яагаад гэхээр малчид орон нутагт зоорьгүй учраас хавар мах, ногоо үнэд ордог. Хэрвээ хямд мах, ногоо идье гэвэл зоорьтой байх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газраас бодлогоор орон нутагт зоорьтой болох асуудлыг шийдэж чадвал зөвхөн малчдын гар дээрээс мах авахаас илүү орон нутаг, нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн бас нэг тулгамдсан асуудал зоорьгүй учраас үнэтэй мах идэж байна. Эрхлэгч, захирлуудын нэг тулгамдсан асуудал нь махны асуудал. Хүүхдийн хоолны үйлдвэрлэл дээр энэ мэт олон талын ач холбогдолтой учраас ХААХҮ-ийн яамнаас зоорьтой болох асуудал дээр онцгой анхаарал хандуулж ажиллаачээ.
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.