2023.10.18
Орон нутгийн хөгжил
Шар хоолой орчимд тулгамдсан асуудлыг "Дэмжье" ажлын хүрээнд шийдвэрлэнэ
БЗД-ийн 33-р хороо, Шар хоолойн иргэдтэй уулзлаа. Иргэдийн зүгээс дэд бүтэц, тог цахилгаан, авто зам, худаг, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байна.
Эдгээр тулгамдсан асуудлуудыг "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
Тухайлбал,
- Гачууртын эцсээс Шар хоолой хүртэл нийт 8км автозамыг 2024, 2025 ондоо багтаан Улс, Нийслэл, дүүргийн төсөвт суулгуулж шийдвэрлэнэ. Тэр хүртэл эхний ээлжинд тухайн замыг хусаж, тэгшлэх ажлыг эхлүүлнэ.
- Гэрэлтүүлэг, тог цахилгааны хувьд Эрчим хүчний яаманд хүсэлт тавьсны дагуу 2022 оноос хойш шийдвэрлэгдээд явж байгаа.
- 2024 ондоо багтаж Гачуурт төдийгүй, Баянзүрх дүүргийн суурьшлын бүс нэг ч харанхуй гудамжгүй болно.
ШИНЭ МЭДЭЭ
"Боловсрол кап-2023" спортын наадам эхэллээ
2023.11.08
Мөнгөний биш бодлогын сонгууль хэрэгтэй
2023.11.06