2023.10.20
Эдийн засаг, Худалдаа
Г.Тэмүүлэн: Газрын асуудал Ерөнхий сайдын эрх мэдэлд очих асуудлыг хууль зүйн талаасаа харах шаардлага байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хууль, 7 тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Төсвийн байнгын хороо хуулиудыг хэлэлцсэн.Сайд нараас тодруулах асуулт байгаа. Уул уурхайн биржийн тухай хуулийн амин сүнс нь ТӨК-ын нууцаар хийж байсан гэрээ, хулгайн асуудлыг дахин гаргахгүй байх юм. Цаашдаа ТӨК-дад дахин хулгай бүү үүрлээсэй нээлттэй бүтээгдэхүүнээ арилжаалагддаг байгаасай гэж энэ хуулийг гаргасан.Одоо Төрийн өмчит аж ахуй нэгжүүд гэж байна.Ж.Ганбаатар сайд хэлэхдээ тухайлсан төсөл гэж байна. Энэ төсөл нь Төрийн өмчийн компани төсөл байх юм бол бас хамаарахгүй болчих юм биш үү, зарчим нь зөв үү. Нүүрсний хулгайтай тэмцье гэж хэлээд ингэж болох уу. Нээлттэй зармаараа явж болох уу. Мөн Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байна.
Аливаа маргааны 30 хувь газрын асуудал. Энэ нь явж явж Ерөнхий сайдын хүрээний асуудал болж байна. Эргээд Ерөнхий сайд хууль зөрчсөн болох вий гэж харж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үү, эсвэл Хөрөнгийн биржээс санал өгсөн үү.Хувь хүний орлогын албан татвар болоод аж ахуй нэгжийн орлогын албан татвар , зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах харилцаа орж ирсэн.Үүн дээр гадаадын иргэн, дотоодын иргэн нэг л зарчмаар татвар ногдуулах асуудал яригдаад байгаа юм. Нөгөө бонд байна уу, үнэт цаас гаргах байна уу. Эсвэл ногдол ашиг суутгах харилцаа яваад байна. Үүнийг үүсэж болох эрсдэлийг тооцож үзсэн үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.12