2023.10.27
Хууль, эрх зүй
Ц.Сандаг-Очир: Хялбаршуулсан шүүхийн хэлбэрээ өөр хэрэгт ашиглах болможтой юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
"Иргэдийн шүүхэд итгэх итгэл муу байгаа нэг шалтгаан нь шүүх хэт удаан, чирэгдэлтэй, өндөр зардалтайгаар асуудлуу шийдүүлж байгаа нь мөн. Арай гэж хэргээ шийдүүлсэн ч шүүхийн шийдвэр нь хэрэгжихгүй байгаатай ч холбоотой. Шүүхийн шийдвэрийг тусдаа хууль, байгууллагад хамааруулж байгаа ч хэргийг шүүх хурдан шийдэж, шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр хяналт тавих ажил дутагдалтай байна.
Өнөөдөр бүх зүйлийг цахимжуулж байхад иргэний хаягийн бүртгэл байхүйгээс болж хуралддаггүй гэж байна. Хороо, дүүрэгтэйгээ хамтран шүүх ажиллаж чадахгүй байна. Энэ тал дээрээ анхаараарай.
Хохирол нь бага 11 сая төгрөг дотор гэж байгаа бол нэг удаагийн шүүхээр хялбаршуулан шүүх юм байна. Гэтэл 11 сая нэг зуун төгрөгийн хохиролтой эсвэл хохирол нь их ч асуудал нь хөнгөн бол хялбаршуулсан байдлаар шийдэж болох уу?"
Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, хуульч Д.Мөнх-Эрдэнэ нар хариуллаа.