МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байгаатай холбогдуулан 3 саналыг Засгийн газарт санал болголоо

Үүнд

  1. Өвс Тэжээлийн Үнэ хямд болгох боломжтой. Үндэсний үйлдвэрийн үйлдвэрлэсэн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлье.Малын тэжээл 10% хямдрах боломжтой.
  2. Махны Борлуулалт. Мах экспортолж буй үйлдвэрүүд өвөлжилт хүндэрсэн аймгаас түлхүү авах зохицуулалт хийе.Бид ядаж малчдын борлуулалтыг дэмжих үүднээс Махны Өргөтгөсөн Худалдааг УБ, Дарханд хийж байна. Төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
  3. Дизель түлшний хангамж хөдөөд хомс байна. Түлхүү өвөлжилт хүнд байгаа аймаг, сумдад нийлүүлж, отор нүүдэл хийх, мал махаа борлуулах боломжийг олгоход анхаарна уу.

УИХ-ын дарга Занданшатар шуурхай арга хэмжээ авахыг ЗГ-т чиглэл болголоо.

ШИНЭ МЭДЭЭ