2024.01.05
Хууль, эрх зүй
С.Ганбаатар: Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулалт хийнэ гэдгийг гацаана гэж ойлгож болохгүй
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Луйварчид орж ирэхийг дэмждэггүй. Үндсэн хуулийн 5-4т Төрөөс эдийн засгийг зохицуулна гэсэн заалт бий. Бид төрийн зохицуулалттай эдийн засагт бий. МАН-ынхан та нар социалдомикратууд. Зохицуулалтгүй байна гэж байхгүй. Гадны хөрөнгө оруулагчдад үндэсний компаниудаа цээжээ дэлгээд тавиад өг гэсэн асуудал биш. Зохицуулалт хийнэ гэдгийг гацаана гэж ойлгож болохгүй. Би РиоТинто манайд битгий орж ирээсэй гэж хэлдэггүй. Та нарын хийж байгаа бүтээн байгуулалт манай улсад ашиггүй байна гэдгийг хэлдэг.
Түүний асуулатд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.