МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол – Австри парламентын бүлгийн даргын хувьд тус улсад томилолтоор ажиллав
2024.04.21
Улстөр

Монгол – Австри парламентын бүлгийн даргын хувьд тус улсад томилолтоор ажиллав

Монгол – Австри парламентын бүлгийн даргын хувьд тус улсад томилолтоор ажиллаж байна. Энэ хүрээнд Др.Харолд Трох, Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж 2019 онд хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

2019 онд байгуулсан гэрээний үр дүнд Улаанбаатар хотод 44 мянган гэрэлтүүлгийг суурилуулж, Сонгинохайрхан, Баянзүрх, Дархан, Сэлэнгэ зэрэг хүн ам ихтэй томоохон аймаг, дүүргүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажилласан бол цаашид эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарт хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ