УИХ-ын гишүүн М.Ганхүлэг
2024.08.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо хөтөлбөрүүдээ эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна!
Парламент гэдэг бол төлөөллийн байгууллага. Манай улсын хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан, талыг нь залуучууд эзэлдэг учир Монголыг залуучуудын орон гэдэг. Энэ утгаараа залуучуудын үзэл санаа, дуу хоолой, бодит нөхцөл байдлыг төрд хүргэх “ГҮҮР” нь УИХ-ын гишүүн М.Ганхүлэг юм.
Тэрбээр хөдөө аж ахуйн мэргэжилтэй. Бага наснаасаа эхлэн хүүхдийн оролцооны байгууллагад идэвхийлэн ажилласан. Мөн залуучуудын оролцооны “Lead Khentii” хөтөлбөрийг бий болгож, “Эргэх холбоо” төслийг үүсгэн байгуулсан Хан Хэнтийн шилдэг залуучуудын төлөөлөл юм.
М.Ганхүлэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд Сайдаар 1 жил 9 сар ажиллах хугацаандаа дараах онцлох ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний ажлын хэсгийн гишүүнээр ажиллав. Тус хөтөлбөрийг малчдад таниулах ажлыг улс даяар зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд одоогийн байдлаар улсын хэмжээнд 4683 хоршоо байгуулагджээ.
- 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоов.
- Мах экспортлох зөвшөөрлийг цахим болгож, бүх төрлийн экспортны махны хэмжээг квотгүй болгосноор энэ үйл явцад зарцуулдаг байсан хугацаа 13 хоногоос 8 цаг хүртэл эрс богиносч Монгол Улс 2023 онд дулааны аргаар 80,4 мянган тонн мах экспортлож, 2022 оны дүнгээс 5 дахин өсөв.
- "Монгол-Хятадын 4 дэх экспо”-г Бүгд Найрамдах Хятад улсын Худалдааны яамтай хамтран зохион байгуулсан. Гадаадын 35 улс орон, Хятад улсын, орон нутгийн 27 төлөөлөл нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
- ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож, төлөөлөгчид нартаа хоёр талт уулзалт хийв.
- ШУТ-ийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж байгаа бөгөөд 2023-2024 онд 4 төсөл шинээр хэрэгжиж эхлэн, нийт 700 орчим сая төгрөгийн санхүүжилт батлагдав.
- Сүүлийн 60 жил тохиолдоогүй зудыг давах УОК-ын шуурхай штабын дэд даргаар ажиллав.
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр-үе шаттай зээлийн төсөл”-ийн (JICA) Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллав.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг цаашид ХАА-н салбарт хэрэгжих Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ХАА-н төрөлжсөн банктай болох, Бүс бүрт аж үйлдвэрийн паркуудыг байгуулах, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Зүүн бүсийн хувьд, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ХАА-н аж үйлдвэрийн паркын төслийг эхлүүлэх, Боомт, авто зам, төмөр замын төслүүдэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16