2024.08.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
М.Ганхүлэг: Орон нутагт шинэ хоршоо хөтөлбөртэй холбогдолтой их хүсэлтүүд хүлээгдсэн байдалтай байна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2024.08.28/ хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
Сүүлийн хэд хэдэн байнгын хороон дээр ярьж хэлсэн ажлууд нэг талдаа гарч байгаад талархалтай байна. Мөн орон нутагт шинэ хоршоо хөдөлгөөнтэй хүсэлтүүд хүлээгдсэн байдалтай байна. Тиймээс хүнс хөдөө аж ахуйн яамныхан, жижиг дунд үйлдвэрлэлийнхэн энэ асуудал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Хэдүүлээ тодорхой шийдлүүд гарсантай холбогдогдуулан малчдыг хоршоологчдыг чирэгдүүлэхгүйгээр зохион байгуулалтад орж ажиллая.
Үргэлжлүүлэн явуулах нь хамгийн эхний асуудал байгаа. Түүнчлэн өмнө нь авчихсан байгаа мянга орчим малчид маань ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хоршоод яаж байна гэдгийг маш хурдан шилжүүлж аваад жижиг хэмжээний тайлан танилцуулга бэлдээд байнгын хороогоор оруулах саналтай байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16