2024.09.11
Орон нутгийн хөгжил
ЗҮҮН БҮС - ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАМ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХИЙГДЭНЭ
Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлж, Бурхан халдун, Халхгол, Буйр нуур, Алтан-Овоо, түүхэн дурсгалт газруудыг дэд бүтцээр холбоно гэсэн зорилт дэвшүүлсэн.
Энэхүү бодлого, зорилт Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хөтөлбөрт батлагдсан бөгөөд Зүүн бүсэд дараахь 3 автозамыг ирэх 3 жилийн дотор шинээр барьж байгуулахаар 2025 оны Улсын төсвийн төсөлд тусган Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Үүнд:
- Хэнтий аймгийн нутаг дахь Норовлин-Дадал чиглэлийн 54,0 км хатуу хучилттай авто зам
- Дорнод аймгийн нутаг дахь Чойбалсан-Буйр-Халхгол чиглэлийн 256,0 км хатуу хучилттай авто зам
- Сүхбаатар аймгийн нутаг дахь Баруун-Урт-Бичигт боомт чиглэлийн 180,0 км хатуу хучилттай авто зам.
Энэхүү автозамууд баригдсанаар зүүн бүс нутагт аялал жуулчлал хөгжих, хүнс, бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ өртөг буурах ач холбогдолтой.
Мөн 2012-2016 оны ЗГ-ын үед Хансун зам ХХК-ний чанаргүй барьсан Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь эвдрэлтэй 27,0 км автозамыг шинэчлэх ажилд шаардагдах 38,1 тэрбум төгрөгийг 2025 оны Улсын төсвийн төсөлд тусгуулаад байна. Жич: УИХ-ын намрын чуулганаар тус төсвийн төслийг эцэслэн батлана.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16