• Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас хууль тогтоох дээд байгууллагад өргөн мэдүүлсэн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд жагссан юм. Гэвч энэхүү хуульд зарим зүйлийг тодорхой тусгаагүй байгаа нь газрын тостой аймгуудын буюу Дорнод, Дорноговьчуудын сэтгэлд нийцэхгүй байгаа аж. Иймээс дор бүрнээ ажлын хэсэг байгуулан хуульд ямар ө...
  • 2010 оны 06 сарын 15 өдрийн 19 тоот тогтоолоор МУ-ын засгийн газраас бичил уурхайгаас ашигт малтмал олборлох асуудлыг зохицуулах талаар 2010 оны 05 дугаар сарын 24-нд, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүдээс 2009 оны 4-р сарын 24-нд Н.Батбаяр, С.Бямбацогт нарын гишүүдээс 2009 оны 9-р сарын 01-нд тус тус өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули...
  • 2010 оны 06 сарын 03 өдрийн 14 тоот тогтоолоор Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2010 оны 06 сарын 03 ны өдрийн 15 тоот тогтоолоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүргийн дагуу ажлын хэсэгт орж ажиллаа.
  • 2010 оны 04 сарын 28 ны өдрийн 10 тоот тогтоолоор байгуулагдсан Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан болно.
  • 2010 оны 04 сарын 27 ны өдрийн 09 тоот тогтоолоор байгуулагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодолгыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2010 оны 01 сарын 21 ний өдрийн 04 тоот тогтоолоор “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2010 оны 01 сарын 07 ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2009 онд улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, санхүүжилтийн байдалтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 10 сарын 16 ны өдрийн 39 тоот тогтоолоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 10 сарын 16 ны өдрийн 41 тоот тогтоолоор Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 08 сарын 28 ны өдрийн 36 тоот тогтоолоор Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэгт орж ажилласан
  • 2009 оны 06 сарын 04 ны өдрийн 02 тоот тогтоолоор Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 03 сарын 24 ны өдрийн 62 тоот тогтоолоор Хилийн Хяналтын байгууллагуудын болон хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 03 сарын 19 ны өдрийн 23 тоот тогтоолоор “Санхүү, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2009 оны 03 сарын 03 ны өдрийн 20 тоот тогтоолоор “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллаа.
624 мэдээ