Баасанхүү.О Отгонбаяр.Ё 2012.12.05 | Сонин: Улстөрийн тойм сонин

Тогтоолын төсөл өргөн барив

Тогтоолын төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн Ё.Отгон-баяр, О.Баасанхүү болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ё.Отгон-баяр, О.Баасанхүү болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд тус эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх тухай Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсноо мэдэгдсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "ТТАХНЭ-ийн барилгыг бариулах шийдвэрийг УИХ-аас гаргаж, дөрвөн жил дараалан холбогдох зардлыг төсөвт суулгаж ирсэн. Тиймээс төрийн шийдвэрийг дураараа өөрчлөх эрх Засгийн газар, салбар хариуцсан сайдын аль алинд байхгүй. Монголд байхгүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэдийнэ суурилуулсан.

ТТАХНЭ байлгахгүй гэвэл Эрүүл мэндийн яам мэдэлдээ авч, төрөх эсвэл улсын мэдлийн тусгай зориулалтын эмнэлэг болгох хэрэгтэй" гэлээ.