Ц.Баярсайхан: Хүнд суртал, авлигыг төрүүлдэг тусгай зөвшөөрлийг хална
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2012.10.15

Ц.Баярсайхан: Хүнд суртал, авлигыг төрүүлдэг тусгай зөвшөөрлийг хална

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Барилга, хот байгуулалтын яаманд улс орны хөгжилтэй холбоотой том асуудлууд хамаардаг. Та салбарын сайдаар томилогдоод удаагүй байна. Тэгэхээр ойрын үед хий хээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Барилга, хот байгуулалтын салбар гэдэг бол улс орны гол нөөцийг агуулсан бүтээн байгуулалтын томоохон салбар. Уул уурхайн салбар байгалийнхаа баялгийг ашиглаад явдаг бол барилгын салбар хэдэн зуунд үлдэх байгууламжийг бүтээдэг. Хүний амь нас, эрүүл мэнд гээд олон асуудалтай хамааралтай, амьдрах орчныг бүрд үүлдэг хамгийн том салбар юм. Монгол Улс 70 гаруй жил хууч наар ЗХУ-ын стандарт норм, дүрмээр барилгаа барьж, хотоо байгуулж ирсэн. 1990 оноос хойш хот байгуу лалт, барилгын сал бар эрчимтэй хөг жиж, үүний хэ рээр маш олон өөрчлөлт гарлаа. Энэ салбарт ажиллаг садын тоо өсөж, хөрөнгө оруулал тын хэмжээ ч тэр хэрээр нэмэгдсэн. Гэтэл төр, засгийн бодлого салбараасаа хоцорчихсон байна. Өнөөдөр барилгын салбарт шинэ техник, технологи орж ирэх боллоо. Ялангуяа эрчим хүч ний хэмнэлттэй, хэрэглэхэд хялбар, хямд төсөр өртөгтэй барилгын материал үйлдвэрлэлд нэвтэрч байна. Энэ мэт асуудалтай холбоотойгоор бид хамгийн эхлээд анхаарах зүйл гэвэл техник, технологийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох, мөн норм дүрмийг шинэчлэх асуудал чухал байгаа юм.

Барилгын салбарт одоо 670-аад норм, 420-иод стандарт мөр дөгддөг гэдэг ч зарим нь огт хэрэглэгдэхээ больжээ.

Заримыг нь гадаад, дотоодоос орж ирж байгаа техник, тех ноло гийн ши нэчлэлтэй холбоотой гоор цаг үедээ тааруулж өөрч лөх зайлш гүй шаардлага бий. Иймд эдгээрийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн. Гэхдээ бид энэ шинэчлэлийг хийхдээ зөвхөн канад, эсвэл евро стандарт гэж туйлшрах бодолгүй байна. Монголд хэдийнэ нутагшсан, барилгын салбарт чухал хэрэгцээтэй норм, дүрмүүдээ хуульчилж өгөх хэрэгтэй гэдэг дээр санал нэг дэн ажиллаж байгаа. Үндсэн дээ зургаан чиглэлээр шинэчлэл хийхээр төлөвлөсөн.

-Барилгын материалын дийлэнх хувийг импортоор хангаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдээ дэмжих талаар юу хийх гэж байна вэ?

-Үнэхээр барилгын материалын үйлдвэрлэлийг хөгж үүлэх бодлого маш чухал байна. Манай барилгынхан хүйтний улирлаас шалтгаалаад өвөл сул зогсчихдог. Үүнийг дагаад материалын үйлдвэрлэл бас зогсдог. Ингээд хавар бүгдээрээ банкнаас зээл аваад ажлаа эхлүүлэх жишээтэй. Чу хам үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид ашигтай ажил лаж чадахгүй нөхцөл байдал бий болдог юм. Үйлдвэрлэгчид зээл аваад бүтээгдэх үүнээ гаргах гэсээр байтал захиалагчдаа алдаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчдээ барилгачид маань хүлээж ча дахгүй гаднаас бараа материалаа татаад эхэлчихдэг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хавар маш их хэмжээний материал импортоор орж ирдэг. Ялангуяа гол материал болох цемент, төмөр хийцэд анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн цемент гэхэд өнгөрсөн оны байдлаар барилгачид маань 780 мянган тонныг гаднаас авсан байх юм. Энэ оны эхний найман сарын байдлаар нэг сая орчим тонныг авчээ. Уг нь сүүлийн жилүүдэд зарим нэг барилгын материалыг бид дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах боломж бүрдчихсэн шүү дээ.

Бид Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн өргөтгөлийн ажилтай саяхан танилцлаа.

Тус үйлдвэр ирэх оны долоодугаар сарын нэгэн гэхэд нэг сая тонн, цаашид жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм байна. Дарханы цементийн үйлдвэр өргөтгөл хийснээр дараа жилээс эхлэн 250 мянган тонныг үйлдвэрлэх боломжтой гэж байсан. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд МАК компанийн барьж буй нэг сая тонн цемент боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн ажил тай хэдхэн хоно гийн өмнө газар дээр нь очиж танилцлаа. Бүтээн байгуулалтын ажил нь 30 хувьтай явж байна. Түүнчлэн “Гермес цахиур” компани 150 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа. Тэгэхээр цаашид манайхан гаднаас цемент авах шаардлагагүй болох нь эндээс харагдаж байгаа биз. Иймд бид барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулахаар ажиллаж бай на. Хэрвээ материалын үйлдвэр үүд өвлийн улиралд эргэлтийн хөрөнгөтэй байвал зогсолтг үй ажиллаж, хавар гэхэд зах зээлд бүтээгдэхүү нээ ний лүүлэх боломжтой болох юм. Ерөнхийдөө материалын үйлд вэрүүдийг дэмжих зарим нэг асуудлыг Засгийн газарт оруу лахад бэлэн болчихсон. Үүнээс гадна лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлээд байгаа. Иймд одооноос эхлэн Улаанбаатар болон аймгуудын төв лабораториудын тоног төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сүүлийн үед барилгын салбарынхан нэлээд хэл амтай байгаа. Энгийн иргэд, ба рилгачид амь насаа алдсан, бэртэж гэмтэх явдал тас рахгүй байна. Үүнийг та юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Монголын барилгын сал барт хууль эрх зүй, тогтол цооны хувьд зайлшгүй боловсронгуй болгох, өөрчлөх асуудал нэлээд бий. Тэр дундаа хөдөлмөр, аюулгүй ажил лагааны дүрэм журам зөр чигдсөнөөс хүмүүс амь насаа алдсан, хүнд гэмтсэн тохиолдол гарсаар байна. Энэ бүхэн тодорхой нэгэн албан тушаалтан, хүмүүсийн хариуцлагатай шууд холбоотой. Мөн тогтолцооны хувьд өнөөдөр зайлшгүй харж үзэх ямар асуудал байгааг бид судалж байна. Үүнтэй хол боотойгоор нэгдүгээрт, Хот байгуулалтын тухай хуулийг шинэчлэхээр Ажлын хэсэг байгуулсан. Уг нь энэ хуулиар тухайн барилгыг хэдэн давхар хүртэл барьж болохыг, хоорондын зай нь ямар байх ёстойг, барилгажих талбайнхаа 70 хувьд нь барилгаа барих ёстой гээд тодорхой заалтууд бий. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. Хууль дүрмээ баримтлааг үй, норм стандартаа мөрдөөгүйгээс хүмүүс амиа алдлаа шүү дээ. Дахиад ч ийм золгүй явдал тохиол дохыг үгүйсгэх аргагүй байна. Тэгэхээр энэ заалтууд болон ялангуяа иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох, зэргэлдээ оршин суугчдад ямар нэг хүндрэл, дарамт учруулахгүй байх, ногоон байгууламжийг ямар ч тохиолдолд эвдэж сүйтгэхгүй байх, иргэдийн аялал жуулчлалын бүсийг тогтоож өгөх, зорчих хэсгийг хамгаалах зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Түүнчлэн авто машины зогсоол бас өнөөдөр тулгамдсан асуудал болсон.

-Барилгын салбарт бугш сан хүнд суртал, хээл ха хуу лийг хэрхэн цэгц лэх гэж байна вэ?

-Манай яамны хийх гэж буй шинэчлэлийн хоёр дахь гол ажил бол Барилгын тухай хууль. Хүнд суртал, авлига, хээл хахуулийн асуудал нь тусгай зөвшөөрөлтэй яах аргагүй холбоотой. Өнөөдөр барилгын салбарт ажилладаг байгууллагууд таван төрлийн тусгай зөвшөөрөл авдаг. Харин тэдгээр тусгай зөвшөөрлийг өгдөг төр үнэнийг хэлэхэд төр ямар нэг хариуцлага хүлээхг үй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл авсан ба рил гын компани ямар нэг байд лаар хууль тогтоомж зөрчсөн, зөв шөө рөлгүйгээр барилга барь сан тохиолдолд ямар хариуц лага ногдуулах талаар тодорхой заалт хуульд алга. Нөгөө талаар, барилгын ажил үйлчилгээ эрхлэхэд олго дог энэ олон тусгай зөвш өөрөл иргэдийг маш их чирэг дүүлдэг, хүндрүүлдэг, хээл хахуулийн асуудал нь бүр ил цагаандаа гарсан гэж олон нийт ярьж байна. Тийм учраас энэ байдлыг цэгцлэх цаг болсон. Тодорхой хэлбэл, цаашид одоогийнх шиг тусгай зөвшөөрөл гэж өгөхгүй. Харин барилга эхлүүлэх, үргэлжл үүлэх зөвшөөрлийг тухайн обьект, барилгад өгдөг зарчимд шилжье гэсэн байр суурьтай байгаа. Барилгыг бид гурав ангилна.

Нэгдүгээрт, онцгой томоохон барилгууд буюу тухайлбал онгоцны буудал, галт тэрэгний вокзал, цэнгэлдэх хүрээлэн гэх мэтэд яамны зүгээс онцгой анхаарч, зураг төсөл, аюулгүй байдал талаас нь нэлээд нарийвчилж үзэж, зөвшөөрөл өгөх ёстой. Бусад барилгын хувьд эрх мэдлийг аймаг, нийслэлийн удирдлагууд өгөхөөр тооцож байна. Хоёр дугаарт, хоёр давхар хүртэл барих иргэдийн орон сууцанд ямар нэг зөвшөөрөл шаардлагагүй. Харин нэг загварын зургаас сонголтоо хийгээд түүнийхээ дагуу бариад дуусахад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шууд өгдөг тогтолцоонд шилжих нь зүйтэй хэмээн санал нэгдсэн.

-Хүмүүсийн ярьж буйгаар нэг барилга барих зөвшөөрөл авахын тулд бараг 100 гаруй хүний гарын үсэг цуглуулдаг гэсэн. Мутар цуглуулах энэ ажилд хэдэн сар, заримдаа бараг жил тойрон явдал суудал болдог гэж сонссон юм байна.

-Үнэн. Тусгай зөвшөөрлийг авахын тулд 120 орчим гарын үсэг хэрэгтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор ямар их чирэгдэл, хүнд суртал үүсэх нь тодорхой юм. Иймд бид үүнийг өөрчилж, ердөө 24-25 болгож цөөлөхөөр шийдээд байна. Энэ нь бас цаг хугацаатай. Хэрвээ тухайн албан тушаалтан хуульд заасан хугацаанд саналаа өгөхгүй бол шууд зөвшөөрсөнд тооцдог системд шилжинэ. Түүнчлэн энэ үйл ажиллагаа нь нэг цэгийн, бас онлайн хэлбэрээр байхаар хуулийн төсөл боловсруулж байна. Мөн барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллага өгдөг. Үүнийг хотын удирдлага өгдөг болгох өөрчлөлтүүд орж байгаа. Барилгын материалын үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэж үзэж байгаа. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүнд тавигдах стандартыг нарийн тогтооно. Улсын төсөв, гадаадын зээл тусламж, зургаан баллаас дээш газар хөдлөлийн идэвхтэй бүсэд баригдах барилгад зураг төслийн экспертиз хийхийг хуульчилсан байдаг. Бид үүнийг шаардлагагүй гэж үзсэн. Зургаан баллаас дээш газар хөдлөлийн идэвхтэй бүсэд баригдах барилга байгууламжид зураг төсөлд тавигдах шаардлага дээрээ оруулаад өгье. Тийм учраас экспертиз хийдэг, хийх гэж гурав, дөрвөн сар, зарим үед жил болдог асуудал үгүй болно гэсэн үг. Цаашид мэргэжлийн хяналтын том тогтолцоо хэрэггүй юм. Барилга, хот байгуулалтын яам тодорхой хяналтын хэсэг тэй байна. Энэ нь юу гэхээр барилга угсралтын компани, бусад байгууллага, үйлдвэр дээр дотоод хяналт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх нэгж зохион байгуу лагдсан байх ёстой. Үүнийг бид барилгын угсралтын ажил буюу төсөвт нь оруулж өгөхөөр заасан. Барилгыг улсын комисс хүлээж авдаг. Энэ бас шаардлагагүй юм. Үүний оронд барилгын зөвлөх үйлчилгээг нэлээд тодорхой болгож, стандартыг тогтоож өгнө. Барилгын салбарт даатгалын тогтолцоог оруулж ирэх талаар тусгасан. Гэнэтийн ослын даатгал, барилгын угсралтын ажлын даатгал, тухайн барилгаас үүсэж болох эрсдэлийн даатгал гээд. Энэ бүхнийг бид даатгалын компаниудтай ярьж тохирч, хуульд оруулах асуудлыг боловсруулна.

-Газрын бирж байгуулна гэж олон жил ярьж байна. Хэзээ байгуулах гэж байна вэ?

-Манай шинэчлэлийн хү- рээнд хийгдэх гурав дахь том чиглэл бол Газрын багц хуулийг ойрын үед Засгийн газарт өргөн барина. Энд нэлээд олон чиглэлийн өөрчлөлт хийнэ. Түрүүчийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийг татаж авсан. Одоо бид уг багц хуульд газрыг олгохдоо дуудлага худалдаагаар төдийгүй тодорхой зориулалтаар бие даан шийдэх эрхийг орон нутагт өгөхөөр тусгаж байгаа. Энэ нь ялангуяа орон сууцны хорооллыг цогцолбор байдлаар барихад, мөн тодорхой газар нутагт аялал жуулчлалын бүс тогтоох зэрэгт заавал үнэ хаялцуулахгүйгээр орон нутаг өөрөө бололцоог олгоно. Түүнчлэн өнөөдөр компаниуд ашигт малтмалын хай гуул хийгээд олсон нөөцөө ашиг лахын тулд үйлдвэр барих шаардлагатай болоход тухайн газраа худалдаж авдаг зэрэг утгагүй зүйл байдаг юм. Ийм газрыг үнэгүй олго дог болох асуудлыг шийднэ.

-Иргэдийг орон сууцаар хангах, тэр дундаа бага, дунд орлоготой иргэдийг байр тай болгох ямар боломж байна вэ?

-Иргэдийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр боловсруулах Үндэсний хороог байгуулах асуудлыг ойрын үед Засгийн газарт оруулах гэж байна. Уг хороог Ерөнхий сайд даргалах юм. Гэр хорооллын барилгажилт, Зас гийн газрын мөрийн хөтөл бөрт тусгасан аймаг бүрт 1000 айлын орон сууц барих асуудлыг Үндэс ний хороо хариуцах ёстой. Үүнээс гадна Засгийн газар арилжааны банкуудын зээ лийн хүүг нэг оронтой тоонд оруулах том зорилт тавьж байгаа. Монголбанктай хамт раад бодлогын хүүг бууруулах талаар яриа хэлцэл хийх хэрэгтэй байх. Өнөөдөр хямрал хаалга тогшиж буй энэ үед бид эдийн засгаа тэлэх замаар хүндрэлээс гарах ёстой гэж үзэж байна. Ер нь орон сууцжуулах, моргейжийн зээлийн асуудал голлож бага, дунд орлоготой иргэд рүү л чиглэнэ. Эхний ээлжинд ийм иргэдээ ажлын байраар хангах, зээлээ төлөх чадвартай болгох, банкны барьцаанд орон сууцаа тавих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг маш олон чухал асуудлыг хэрхэн шийдэх талаар удахгүй олон нийтэд бид тодорхой мэдээлэл өгнө.

-Барилгын салбарын эрдэм шинжилгээ, судал гааны бай гууллагууд 1990-ээд оноос хойш хувьч лагд санаар энэ салбарт тул гамдсан асууд лыг шийдвэрлэхэд шаард лагатай суурь судалгаа, эрдэм шинжил гээний материал үгүйлэгдэж байгаа талаар хүмүүс ярьдаг. Судалгааны байгууллагын оновч той хэлбэрийг яаж бий болгох вэ?

-Манай салбарынхан энэ асуудлыг ярьдаг л даа. Тухайлбал, Барилгын зургийн институт гэж том байгууллага байлаа. Барилгын эрдэм шин жилгээний хүрээлэн гэж байсан. Тэндээс маш их материал алга болж, үрэгдсэн гэдэг. Гэхдээ өнөөдөр бидэнд тэр үеэс үлдсэн шаардлагатай материалууд бий. Ер нь цаашид Монголд нийгэм, соёлын чиглэлээр баригдаж байгаа зарим барилга байгууламжийн хувьд нэг маягийн зураг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн 2008-2012 оны байдлаар гэхэд 100 гаруй барилга дуусаагүй. Энд бараг 300-гаад тэрбум төгрөгийн хөрөн гө оруулалт хийгдээд байна. Гэхдээ энд их сонин дүр зураг гарч ирдэг. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ нь маш өндөр хэрнээ хийсэн ажил нь түүндээ хүрэхээргүй байх жишээтэй. Үүнээс үү дээд барилгын салбарын төсвийн үнэлгээнд тодорхой хэмжээний “хөөс” байгаа нь харагд даг. Дээр нь энд төсөвт өртөг маш их ялгаатай. Яг ижил төрлийн зориулалттай, хүчин чадалтай барилгууд хоорондоо хөрөнгө оруулалт нь 20, 30 хувийн ялгаатай ч байдаг. Энэ бас л барилга байгууламжийн норм дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх шаардлагатайг харуулж буй хэрэг. Нөгөө талаас, улсын төсвийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд маань янз бүрийн санал гаргадаг. Зарим обьектыг, жишээ нь долоон тэрбум төгр өгийн барилгад төсөвт өртгөөр нь тухайн жилдээ 70 сая төгрөг суулгадаг. Энэ нь гурав, дөрвөн жил дамжаад явахаар юун долоон тэрбум байтугай өсчихдөг. Улстөрчид маань янз бүрийн байдлаар үнийг хөөрөгддөг, зураг төсөвгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоо судалгаагүйгээр аман тоогоор төсөвт оруулдаг нь төсвийн ажил цаг хугацаандаа хийгдэхгүй, хөрөнгө оруулалтын хэмжээнд хөөс гарах нөхцөлийг бий болгодог. Тэгэхээр энэ асуудлыг цаашид засаж, залруулах хэрэгтэй. Ялангуяа Төсвийн тухай хуулийн дагуу орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх хүрээнд онцгой анхаарах цаг болсон байна. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар хийнэ гэж бодож байна.

-Хотын дарга барилгын салбарынханд “дайн” зарлачихаад байгаа. Зөвшөөрөлгүй барилгыг нураана, буулгана гээд л нэлээн ширүүхэн үзэж байна. Харин тухайн барилгын эзэн бараг боож үхэхэд ч багадахаар хүнд байдалд орж байгаа нь мэдээж. Ийм байдалд хүргэсэн нь хувь хүний ч, бас төрийн ч буруу. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол газрыг хот төлөвлөлтийн бодлоготой ямар ч уялдааг үйгээр бизнест шил жүүлсний, хотыг бодлогогүйгээр удирдаж байсны хор гарч ирж байна. Хотын дарга нэг талаар ингэж хатуурхаж байгаа нь цаашид ийм байдал гаргахгүй, барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс хууль дүрэм чанд сахиулах хэрэгтэйг сануулж байгаа дохио болов уу. Ер нь энэ асуудал хуулийн дагуу л шийдэгдэх ёстой.

Нийтлэлч

Эх сурвалж
Өнөөдөр сонин      
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.