Г.Баярсайхан: Би Э.Бат-Үүл баатрыг хүндэлж явдаг, заамдалцсан асуудал байхгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2012.09.13

Г.Баярсайхан: Би Э.Бат-Үүл баатрыг хүндэлж явдаг, заамдалцсан асуудал байхгүй

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох талаар хотын даргын захирамж гарсан билээ. Эдгээр барилгуудын дотор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 40 мянгатын 40,41 дүгээр байрны ард УИХ-ын гишүүн Г.Баярсайханы мэдлийн барилга баригдаж байна. Энэхүү барилга нь тэр хавийн орон сууцны цонхнуудыг хааж байгаа учир оршин суугчид нь бариулахгүй гэж эсэргүүцсэн учир цаашид бариулахгүй гэсэн шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан байна. Харин дээрх барилгатай холбоотой маргаанаас үүдэж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй муудалцаж, заамдалцсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАНААС тодрууллаа.

-Таныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй, заамдалцсан гэсэн мэдээлэл байна. Та энэ тал дээр тайлбар хэлэхгүй юү?

-Сүүлийн үед манай намыг дотроос нь хагалан бутаргах сонирхолтой зарим улс төрийн хүчин байх шиг байна. Хүний хийгээгүй зүйлийг хийсэн болож гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Хотын дарга Э.Бат-Үүлийг заамдсан, муудалцсан гэж байна. Энэ мэдээлэлд албан ёсоор тайлбар хэлэхэд, нзгдүгээрт Э.Бат-Үүл Монгол Улсын баатар хүн. Миний хүндэлж явдаг хүний нэг. Энэ хүний ардчилалд оруулсан хувь нэмрийг нь хүндэлдэг. Бидний хооронд ямар ч тийм асуудал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, биднийг зориуд муудалцуулах гэсэн явуургүй үйл ажиллагааны нэг гэж ойлгож байна. Хэрвээ улс төрийн зарим хүчний захиалгаар энэ асуудлыг дэвэргэж хөөрөгдөхийг хүсч байвал тухайн хүмүүст бүтэхгүй гэж хэлмээр байна.

-Тэгвэл таны нэр дээр байгаа гэх барилгын компанийн талаар юу хэлэх вэ?

-Надад ямар ч хувийн барилгын компани байхгүй. УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчихсөн. Тиймээс намайг ямар эд хөрөнгөтэйг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно гэж хэлмээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.