Барилгын салбар өвөл материалын үйлдвэрлэлээ явуулдаг болно
2012.10.04

Барилгын салбар өвөл материалын үйлдвэрлэлээ явуулдаг болно

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилгын салбарт хэд хэдэн шинэчлэл хийх хэрэгтэй байгааг хэллээ. Тус яамны  бүтэц зохион байгуулалтыг өөрчилж дууссан бөгөөд албан ёсоор ажлын хэсгүүдийг  томилсон байна. Тус салбарын хувьд өвлийн улиралд барилгын ажил явуулах боломжгүй байдаг тул энэ үед  барилгын үйлдвэрлэлийн ажлыг хөгжүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн. Тухайлбал,  импортоор авч байгаа цемент, арматурыг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэв.


Мөн орон сууцны  санхүүжилтэд анхаарч, Монгол Улсын иргэн бүр моргэйжийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Залуу гэр бүл, бага орлоготой өрхийг дэмжсэн “Ипотекийн батлан даалтын сан” байгуулах тогтолцоог судалж орон сууцны санхүүжилтийн механизмд оруулах саналтай байгаа аж. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөнө. Мөн барилгын салбарт тулгамдаж буй зарим хууль тогтоомжийг УИХ-д өргөн барьж байна.  Тухайлбал, Газрын тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын үнэлгээний тухай хууль,  Хот дахин төлөвлөлтийн тухай хууль, түүнтэй холбогдох 7-8 хуулийг батлуулах хэрэгтэй байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод үйлдвэрлэлийн болон амралт зугаалгын бүсийг тодорхой болгох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.