Батсуурь.Я 2012.12.31 | Сайт: Vip76.mn

Я.Батсуурь: 2013 онд бид Баруун цанхийн ордыг ашиглалтад оруулна

Я.Батсуурь: 2013 онд бид Баруун цанхийн ордыг ашиглалтад оруулна
“Эрдэнэс-Тавантолгой” Төрийн Өмчит Хувьцаат Компаний Захирал Я.Батсуурь

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс-Тавантолгой” Төрийн Өмчит Хувьцаат Компаний Захирал Я.Батсуурьтай цөөн хором ярилцлаа.

-Танд шинэ оны баярын мэнд хүргэе.

Юуны өмнө vip сайтын нийт уншигчиддаа гарч байгаа шинэ оны баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Таны хувьд 2012 он ямар он байсан бэ?

Тавантолгой Баруун цанх

2012 он бол миний хувьд шинэ албан тушаалд очоод Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлаар томилогдоод хоёр сар гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд тус компанийг санхүүгийн хүнд байдлаас гаргах, монголын тавантолгойн нүүрсийг дэлхийн брэнд болгож сурталчлах, нүүрсийг чанарыг таниулж дэлхийн зах зээлд үнийг нь өсгөн худалдах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

 Компани бол байгуулагдаад удаагүй ч жилдээ 3 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай, 460 шахам ажилтан албан хаагчтай компани болж өргөжлөө. 2013 онд бид 6-7 сая тонн нүүрс олборлож, худалдаалах зорилт тавин ажиллаж байна. Ирэх онд Баруун цанхийнхаа ордыг шинээр нээж, ашиглалтад оруулна. Мөн угаах үйлдвэрийнхээ суурь шавийг тавьж үйл ажиллагаагаа эхлүүлнэ.