Ганхуяг.Д 2012.12.25 | Сонин: Үндэсний Шуудан

Мэндчилгээ

Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг

Эрхэм уурхайчид, хатагтай ноёд оо Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн ахмад уурхайчид, одоо ажиллаж байгаа уурхайчиддаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт.амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай ард түмэн Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж, тэр үеийн Засгийн газар хахир хатуу өвлийн жаврыг сөрөн нэгэн чухал шийдвэр гаргасан ба тэр нь Налайхын нүүрсний уурхайг байгуулах үйл явдал билээ. Энэ бол эх орныхоо гал голомтод илч гэрэл нэмсэн Монгол Улсын уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эх суурийгтавьсан түүхэн шийдвэр байсан юм. Тэр дурсгалт өдрөөс хойш 90 жилийг ардаа орхиж энэ түүхт өдөр, цаг мөчийг өнөөдөр бид дурсан тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр Монгол Улсын Уул уурхайн салбарт 350 гаруй уурхай, баяжуулах үйлдвэр ажиллаж тэдгээрт 50 мянга гаруй хүн ажиллаж байна. Уул уурхайн салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.7 хувь, нийт экспортын 88.2 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 орчим хувийг үйпдвэрлэж байна.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарыг эдийн засгийн тулгуур салбар хэмээн үзэж бие даасан яам байгуулсан билээ. Уул уурхайн салбарын хөгжлийг шинэ зуунд хөтлөх манай уурхайчид цаашид юуны өмнө эх орныхоо нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялагаа тэргүүний техник, технологиор олборлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг мэдэрч улам идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эцэг өвгөдийн хойч үедээ уламжлан үлдээсэн унаган байгальдаа ээлтэй уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явцдаа эвдэрсэн байгаль орчин .газрыг өндөр стандартын шаардлагын түвшинд чанартай нөхөн сэргээх нь манай уурхайчдын нэр төрийн хэрэг билээ. Хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайг хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөптийг хангах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхайн яам тал бүрээр дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна. Үе үеийн Уурхайчид та бүхэн маань түүхт 90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашид олсон амжилтаа улам бататгаж ихийг хийж бүтээнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Геологи Уул уурхайн салбарын та бүхэнд болон та бүхний гэр бүл хамт олонд ойн баярын энэ өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.

                                                                       Сайн үйлс дэлгэрэх болтугай.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН УУЛ УУРХАЙН САЙД

Д. ГАНХУЯГ