Роснефтийн шатахууны үнийг буулгана
Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2012.12.12

Роснефтийн шатахууны үнийг буулгана

 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар болон бэлтгэл ажил хэрхэн хангагдаж  байгаа  талаар саяхан шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд  В.В.Самойленкотой уулзах үеэрээ харилцан ярилцаж санал бодлоо солилцжээ. Энэ удаагийн ЗГХК-ын  хуралдаанаар  хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны олон асуудал, ялангуяа  худалдаа, эдийн засгийн асуудалд түлхүү анхаарч тодорхой үр дүнд  хүрэх зорилт тавин ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газрууд нь манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлоод эдгээр хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэн шинэчлэхэд ОХУ-ын хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэх  хүсэлтэй  байгаа талаар  дурьджээ.

А92 бензин 44 ам.доллар, А80 бензин 32 ам.доллараар нэмж, нийлүүлэхээ “Роснефть” компани мэдэгдсэн

Манай  улс өөрийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүнийг  ОХУ-аас зуун хувь импортоор авч байгаа. Роснефть компанийн манайд нийлүүлж байгаа  газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнэ ОХУ-аас бусад улс орнуудад нийлүүлж байгаа нэгж үнээс дунджаар 200-300 ам.доллароор өндөр байна гэсэн тооцоог манай холбогдох яам байгууллагаас гаргасан байна.

Иймд  хоёр орон дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд мөн уламжлалт олон жилийн найрсаг харилцааны зарчмыг баримтлан Монголд нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бусад оны төвшинд буулгаж, урт хугацаанд тогтвортой нийлүүлэх хэлэлцээр  байгуулах асуудлыг энэ удаагийн  ЗГХК-ын хуралдаанаар хөндөж тавих ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.