Д.Ганхуяг: Манайх бусад орнуудаас 300-400 ам.долларын илүү өртгөөр шатахуунаа авдаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2012.11.19

Д.Ганхуяг: Манайх бусад орнуудаас 300-400 ам.долларын илүү өртгөөр шатахуунаа авдаг

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Таны удирдаж байгаа салбарын хамгийн их савлагаатай хэсэг нь шатахууны импортын асуудал. Шатахуун худалдан авах, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад төрөөсямар бодлого баримталдаг юм бол?

-Манай улсын шатахууны үнийн болон хангамжийн тогтвортой байдал гаднаас, бүр тодруулбал ОХУ-ын "Роснефть" компаниас 80 орчим хувийн хамааралтай байдаг. "Роснефть" компани ингэж олон жил манайд шатахууныг тогтвортой нийлүүлж ирсэнд бид талархах учиртай. Манай импортлогчид энэ компаниас шатахууныг хилийн үнээр худалдан авч, дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлэх гэрээтэй ажилласаар ирсэн. Энд төрийн өмчийн оролцоо байхгүй учраас компаниуд ингэж ажиллах нь зүй ёсны асуудал юм. Хуульд заасны дагуу шатахууны нөөц, хилийн үнийн тухайд Газрын тосны газар хяналт тавих ёстой. Мөн УИХ-ын тогтоол, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолын дагуу шатахууны төрөл бүр дээр компаниуд 20, улс 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлсэн байх учиртай. Энэ оны тухайд улс нөөцийнхөө тодорхой хувийг сэлгээнд оруулж алдагдалгүй борлуулсан байна.

-Саяхан нөөц дууссан гэх мэдээлэл гарч зарим төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн. Нөхцөл байдал яг ямар байв?

-Өнгөрсөн долоо хоногт Газрын тосны газраас ирүүлсэн мэдээгээр бензин хоёр төрөл дээрээ 40 гаруй, дизель 12 орим хоногийн нөөцтэй байна гэсэн.

Роснефть компанийн агуулах ба үйлдвэр

"Роснефть"компани саяхан өргөтгөл, шинэтгэл  хийсэн тул аравдугаар сард нийлүүлэх байсан дизель хоцорч ирээд нөөц нь багассан юм билээ. Ер нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан өдрөөс хуульд заасан нөөц байгаа эсэхийг хянах, нөөц бүрдүүлэхийг шахаж шаардсаар байгаа. Үүний дагуу хоёр долоо хоногийн өмнө нэлээд хэмжээний шатахуун хойд хөршөөс нийлүүлэгдсэн. Одоо Замын-Үүдийн өргөтгөлийг хийж дуусвал урд хилээр ч ойрын үед шатахуун орж ирнэ. Манай шатахуун импортлогчид зөвхөн "Роснефть" гэлтгуй өөр хэдхэдэн компаниудаас шатахуун худалдан авч байгаа.

-Танай Засгийн газар уг асуудалд шинэ бодлого, төлөвлөлт хийж байна уу. Бусад орны бодлоготой харьцуулалт хийсэн уу?

-Засгийн газрын хуралдаанаар компаниудын бурдүүлэх нөөцийн хэмжээг 30, улсынхыг 30, нийт 60 хоногийн нөөцтэй байх тогтоолыг яамнаас санаачлан батлуулсан байгаа. Энэ тогтоол ирэх оны эхний улиралд багтан хэрэгжих учиртай. Ер нь нөөцийн асуудлыг хамгийн оновчтой менежментээр шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Нөөц бүрдүүлэх тухай хуулийн төсөл бэлтгэгдэж байгаа. Харин нефть, нефтийн бүтээгдэхүүн импортлогч орнууд дунджаар 90-ээс доошгүй хоногийн нөөцтэй байдаг юм билээ.

-Засгийн raзap байгуулагдсанаас хойш "Роснефть" компани шатахууны үнээ хэд хэдэн удаа нэмлээ. Зарим компани ч шатахууныхаа үнийг нэмнэ гэж мэдэгдсээр байна. Гэтэл Засгийн газар, Монголбанктай хамтарч шатахуун импортлогчдод мөнгө өгөөд байх юм?

-Яамны мэргэжилтнүүдийн тооцоогоор шатахууны жижиглэнгийн үнийг нэмэх эдийн за-гийн үндэслэлгүй гэсэн. Мөн арваннэгдүгээр сард Роснефтиэс АИ92 бензинд 40 ам.доллар. дизель түлшинд 49 ам.доллар нэмнэ гэсэн юм билээ. Энэ мэдээлэл манай Газрын  тосны   газарт майл  болон факсаар ирдэг юм байна. Гэхдээ үнэ нэмэгдсэн шатахуун манайд орж ирээгүй. Аравдугаар сард авах байсан шатахуун нийлүүлэгдэж дуусах шатандаа явж байгаа. Үунээс гадна бидэнд бас нэг асуудал тулгарч байна. Энэ нь дөрөвдүгээр сараас есөн cap хүртэл шатахууны хилийн үнэ хямдралтай байсан. Гэтэл өмнөх Засгийн газар маань татвараа тэглэсэн байсан нь гол асуудлыг дагжуулж байна. Иймээс одоогийн Засгийн газар дизель түлшний тонн тутмын 109 мянган төгрөгийн татварыг сэргээсэн.

Гаднаас 100 хувийн хамааралтай стратегийн бараан дээр тодорхой түвшний татвартай байх нь үнийн огцом өсөлтийн эрсдлээс хамгаалах гол хэрэгсэл болдог юм.

Манай шатахуун импортлогчид энэ хугацаанд 90 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Энэ мэтээр ашигтай ажиллачихаад хойд хөршийн үнэ нэмэгдсэн шатахуун орж ирээгүй байхад зарим компанийн захирал яаран үнээ нэмнэ гэж мэдэгдсэн нь зохимжгүй үйлдэл болсон. Өнгөрсөн хугацаанд манай импортын нийт шатахууны 60 орчим хувийг эзэлдэг дизелийн хилийн үнийн өсөлт, бууралтыг харьцуулахад нэг тонн тутамдаа 55 ам.долларын бууралттай харагдаж байна.

-Нефть, нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдээгүй байхад, "Роснефть" яагаад үнээ нэмээд байгаа юм бол?

-Энэ шалтгааныг манай компаниуд тодруулах, аль болох хямд үнээр авах хэлэлцээг хийх үүрэгтэй. Яамны ажил хариуцсан хүмүүс ОХУ-ын төв банкны сайтаас авсан мэдээгээр манай компаниудын Роснефтиэс худалдан авч байгаа шатахууны хилийн үнэ, бусад оронд худалдаж байгаагаас 300-400 ам.доллараар өндөр байна гэсэн судалгааг гаргасан. Энэ нь харилцагч орнууд болон компаниудын хооронд нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ, гэрээний нөхцөлөөс хамааралтай байж магадгүй юм. Ер нь 2011 оны зургаа, долдугаарсард огцом нэмэгдэж түүнээс хойш тогтворжсон юм билээ. Энэ байдлыг хэд хэдэн шугамаар тодруулж байгаа. Үүнд хоёр орны төр, засаг, тэр дундаа ОХУ-ын төрийн бодлого ямар ч холбоогүй гэдэг нь тодорхой байна.

-Шатaxyyны хомсдолд ороогүй байж хомсодсон мэтээр сурталчилж иргэдийг чирэгдуүлж байгаа үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Одоо бол хариуцлага хүлээлгэх биш Засгийн газраас нэмж мөнгө өгөхөөр болоод байх шиг?

-Зохиомлоор хомсдол үүсгэхэд тооцох хариуцлагыг өрсөлдөөний тухай хуульд тодорхой заасан байгаа. Харин Засгийн газраас шатахуун импортлогчдод мөнгө өгсөн тухайд гэвэл манай шатахуун импортлогчид гадны банкны Монгол дахь салбараас жилийн 7-8 хувийн хүүтэй зээл авч байжээ. Тиймээс Монголбанкнаас дэмжлэг үзүүлж, гадны компаниас авдаг 7-8 хувийн хүүтэй зээлийг дөрвөн хувийн хүүтэй болгож байгаа юм. Энэ хүүгийн зөрүү 4.4-4.8 сая ам.доллар болно байх. Уг мөнгийг компаниудын ашиг орлого гэхээсээ илүү иргэдийн амьжиргааны өртөгт чухал нөлөөтэй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, иргэдээ дэмжсэн бодлого гэж ойлгох нь зүйтэй юм.

-Хомсдолд ороогүй байж ийм хэлбэрээр шантаажилж төрөөс мөнгө авдаг байдал яг хэзээ зогсох юм бол?

-Хомсдлын тухайд би дээр хэлсэн компаниуд хомсдол үүсгэх нь байтугай 20 хоногийн, цаашид 30 хоногийн нөөц бүрдүүлж үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон. Инфляци, иргэдийн амьжиргааны өртөгт голлох үүрэгтэй цөөн төрлийн гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгах зорилтыг төрөөс бодлогоор зохицуулах нь байдаг л асуудал.

-Гэнэт ийм асуудал үүссэнийг МАН-ынхны хийсэн улс төр гэх нь бий?

-Үүнийг юу гэхээ мэдэхгүй байна. Яг юу болсныг цаг хугацаа харуулна биз ээ.

-Шатахуун нэрэх үйлдвэрээ барьчихвал ийм асуудал гарахгүй юм биш үү?

-Мэдээж тийм боломж бий.

-Үе үеийн Засгийн газар нефтийн уйлдвэр барина гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Яг хэзээ ийм үйлдвэр барих вэ?

-Энэ ондоо багтаад ямар хүчин чадалтай, нефть боловсруулах үйлдвэрийг хаана барихаа тодорхойлно.

-Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ гадны хөрөнгийн биржүүд дээр унаад байгаа гэсэн, энэ юутай холбоотой вэ?

-Хувьцааны үнэ байнга хөдөлж байдаг. Дэлхийн эдийн засгийн өсөлт бууралттай, ашигт малтмал болох нүүрс гэх мэт бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой Харин одоо нүүрсний үнс бага зэрэг өндийж байгаа нь сайн хэрэг юм.

-Та сайд болсон даруйдаа мэдэгдэл хийх хөрөнгөоруулагчдын үргээсэн юм биш үү?

-Би хөрөнгө оруулагчдыг үргээх ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Зарим сайт тухайлбал "Үндэстэн.мн" дээр Д.Ганхуяг "Оюу толгойн гэрээг өөрчилж чадахгүй бол orцорно гэж хэллээ" хэмээн ташаа мэдээлэл цацсан нь даамжирч маргааш нь гадны хэвлэл дээр гарсан байсан. Энэ сайтаас ташаа мэдээллээ залруулахыг шаардсан боловч хариу алга байна.

Undesten.mn сайт дээр 2012 оны 8 сарын 20-нд орсон мэдээлэл

Уг асуудлаар хэвлэлд тодорхой мэдээлэл өгсөн байгаа. Яг үнэндээ энэ Засгийн газар Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудлаар хөрөнгө оруулагчидтайгаа маш oйр хамтарч ажиллаж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжинэ гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандана гэсэн үг биш. Yндэсний аж ахуйн нэгжүүдийг гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллахыг дэмжинэ. Мөн салбарт хэрэгжиж байгаатом төслүүдийн хангамжид үндэсний аж axyйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн утгат үгийг л хэлж байсан юм.