2012.08.28

Орос шатахууны татвараа 17 хувиар нэмнэ

Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ шатахуун түлшнийхээ татварыг 17 хувиар өсгөхөөр шийдвэрлэжээ. Сар бүрийн 25-нд газрын тосны бүтээгдэхүүний татварын хэмжээг тогтоодог уламжлалын дагуу тус улсын Засгийн газар наймдугаар сарын 25-ны тогтоолоороо уг шийдвэрийг эцэслэн баталгаажуулжээ. 


Энэ дагуу ирэх сард нэг тонн бензины татвар 354.4 ам.доллар болж, өмнөх сартай харьцуулахад 17 хувиар өсөх ажээ. Харин түүхий газрын тосны тухайд ирэх сард экспортын татвар нь 393.8 ам.доллар/тонн болж, өмнөх сарынхаасаа мөн адил 17 хувиар дээгүүр тогтоогдож байна.

Тус улсын Сангийн яам  энэ удаад татварын хувь хэмжээг тогтоохдоо Уралс газрын тосны дундаж үнийг 108.24 ам.доллар/баррель гэж авч үзжээ. Тус улсын түүхий газрын тосны татвар энэ сард 336.6 ам.доллар/тонн, өмнөх долдугаар сард 369.3 ам.доллар/тонн байжээ.

Харин өнгөрсөн зургадугаар сард Уралс маркийн газрын тосны дундаж үнийг 114 ам.доллар/баррель-аар авч үзэж, татварын хэмжээг 419.8 ам.доллар/тонн-оор тогтоож байсан юм. ОХУ-ын Сангийн яам өөрийн улсын Уралс маркийн газрын тосны дундаж үнийг сар бүр тогтоодог зарчимтай бөгөөд энэ удаад Уралс-ын үнэ өмнөх сартай харьцуулахад нэлээд өндөр гарсан нь ийнхүү татварын хувь хэмжээ өсөхөд хүргэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.