2015 он гэхэд газрын тосны үйлдвэртэй болох боломж бүрдлээ
2012.04.25

2015 он гэхэд газрын тосны үйлдвэртэй болох боломж бүрдлээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутагт газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажил удахгүй эхлэх гэнэ.

Япон-Монголын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлснээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдах юм. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Японы “Тоёо инженеринг” компани боловсруулсан бөгөөд зураг төслийг боловсруулж байгаа аж.

Түүнчлэн  улсын бүртгэлийн гэрчилгээгээ албан ёсоор авсан тул “Дархан газрын тос боловсруулах” компани  Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпорацитай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулах эрхзүйн орчин бүрдсэн байна.

Хэрэв төлөвлөсөн ёсоороо ажил явагдвал Монгол Улс 2015 он гэхэд боловсруулах үйлдвэртэй болох нь.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.