Австраличууд Монголоос нефть хайна
2012.07.23

Австраличууд Монголоос нефть хайна

Автсралийн хөрөнгө оруулагчид Монголын нефть, зэс, нүүрсний салбарт шинэ тэсрэлт хийхээр зэхэж байгаа талаар “Wall Street Journal” уламжилжээ. Энэхүү шинэ тоглогч нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын “Wolf petroleum” аж.

Тус компани үйл ажиллагаагаа ирэх есдүгээр сард эхлүүлэх бөгөөд орлогч захирал Брайн МакМастер “Бид газрын тосны хайгуул, үйлдвэрлэлд хөрөнгө оруулах бодолтой байна. Учир нь Монгол Улс тун удахгүй газрын тосны хүчирхэг нийлүүлэгч болохоор нөөцтэй гэдэг нь тогтоогдсон” гэжээ.

“Wolf petrolium” хайгуулын 80 мянган га талбайд үйл ажиллагаа явуулах юм байна. Есдүгээр сараас бэлтгэл ажлаа хангаж, ирэх оноос өрөмдлөгөө эхлүүлэх аж. Тэдний хайгуулын гол талбай нь Баруун-Уртаас холгүй оршдог гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.