Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байна
2012.07.17

Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байна

Энэ оны эхний зургаан сард гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан нь импортын барааны хэмжээ 21.6 хувиар өсч, 587 сая ам.доллар болсонтой холбоотой. Үүнд уул уурхайн болон барилгын салбарын ажил эрчимжиж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барилгын материал ихээр оруулж ирсэн нь нөлөөлжээ. Нийт бараа эргэлтэд импорт давамгайлсаар экспортоос даруй 8.1 хувиар илүү байгаа юм. Харин экспортод эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, гоёлын зүйлс, түүхий болон боловсруулсан арьс, шир, авто болон агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги голлож, 98.6 хувийг эзэлсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.