Гадаад  худалдаа тэнцвэртэй байна
2012.03.28

Гадаад худалдаа тэнцвэртэй байна


Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 16-ны өдөр хэлэхдээ, Хятадын гадаад худалдаа тэнцвэртэй байдлаа үндсэндээ биелүүлсэн тул зарим улс орны юанийн валютын ханштай холбоотой зэмлэл нь ямар ч үндэс баримтгүй, ямар ч зарчимгүй юм гэжээ.

Шэнь Даньян хэлэхдээ, энэ оны 1-ээс 10-р сарын хооронд Хятадын худалдааны ашгийн хэмжээ тасралтгүй буурч, GDP-ийн 1.4 хувийг л эзлэх болж, Америк зэрэгтэй хийсэн нийт гадаад худалдааны байдал тэнцвэртэй байж, энэ оны эцэс гэхэд дээрх өөдрөг байдал улам эрчимжинэ гэдэгт итгэж байна гэлээ.

Тэрээр мөн хэлэхдээ, юанийн ханш тасралтгүй өсөж буй нөхцөлд Хятад Америкийн худалдааны ашиг буурахгүй харин нэмэгдэж буй нь 2 шалтгаантай. Нэгд Америкийн эдийн засгийн бүтцэд асуудал гарсан, хоёрт Америк Хятадад экспортлох бараа бүтээгдэхүүнд хориг тавих, гадуурхах бодлого хэрэгжүүлсэн байж болзошгүй гэжээ.
Эх сурвалж
Солонго сонин мэдээллийн сүлжээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.