
2012.06.07
Гадаад худалдааг хөнгөвчилнө
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл хоорондын "Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулах Харилцан ойлголцлын санамж бичигт" гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа МҮХАҮТ-ын хурлын зааланд болж өнгөрлөө. Санамж бичигт Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн удирдагч Эфраин Лауреано нар гарын үсэг зурлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.