2012.08.29
Роснефть” Монголд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг нэмнэ
ОХУ-ын “Роснефть” компани Монгол руу нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийхээ хэмжээг 28 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Тус компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу “Роснефть”-ийн Монголд нийлүүлэх шатахууны өртөг нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус компани жилд 1.1 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг Мон голд нийл үүлэх хэлэлцээрийг хий сэн байна. Ингэхдээ хугацааг нь тодорхой заагаагүй байсан бөгөөд өдгөө нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлж, 1.4 сая тонн байхаар эцэслэн шийдэв. Сонирхуулахад, манай улс жилд 800 мянгаас 1.0 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.