2012.07.26
Нүүрснии экспорт 40 саяд хүрнэ
Ойрын хоёр жилд нүүрсний экспорт 40 сая тн-д хүрэх тооцоо гарчээ. Энэ жил гэхэд 30 сая тн нүүрс экспортлох төлөв ажиглагдаж байгаа аж. Одоогоос зургаан жилийн өмнө 2,5 сая тн нүүрс
экспортолж байжээ. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр нүүрсний экспорт 24 сая тн-д хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ өсөх хэрээр нөөц нь ч өсч байгаа. Одоогийн байдлаар манай улсын батлагдсан нүүрсний нөөц 162.3 тэрбум тн болжээ. Энэ тоо нарийвчилсан хайгуулаар эрс нэмэгдэх хандлагатай байгаа гэж АМГ-ынхан хэлж байна. Монгол нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.