Нүүрсийг химийн үйлдвэрт ашиглана
2012.07.20

Нүүрсийг химийн үйлдвэрт ашиглана

Шинжлэх ухааны академийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс (ӨАБНУ)-ын Шинжлэх ухаан технологийн агентлаг, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн төрийн болон хувьцаат компанийн төлөөлөгчид манай улсад айлчлан ирээд байна. Тэд нүүрс болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцох юм.

УА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжингийн удирдлага дор цахилгаан станцын хаягдал үнсийг дэвшилтэт арга технологиор боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр туршилт судалгааны ажил хийгдэж байгаа аж, Харин ӨАБНУ-ын төлөөлөгчид хаягдал үнс болон нүүрсийг боловсруулах чиглэлээр хамтын төсөл судалгааны  ажил хэрэгжүүлэх боломжийг хайж байгаа юм байна.

Монгол, Африк хоёр улс нефтийн нөөцгүй. Тиймээс хамгийн их нөөцтэй нүүрсээ боловсруулан хийжүүлж, шингэрүүлэх нь эдийн засгийн томоохон давуу тал гэж ӨАБНУ-аас ирсэн төлөөлөгчид харж байна. Харин  манай мэргэжилтнүүд нүүрсийг химийн үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглах нь ашигтай гэж үзэж байгаа аж.

Тэд, "Монгол Улс 160-200 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Таван жилийн дараа дэлхий дээр нүүрс хоцорогдоно гэсэн эрдэмтдийн прогноз гарсан. Бид нүүрсийг хязгааргүй шатаах нь аюултай. Тухайлбал, 3000- 4000  мегаваттын цахилгаан станцаас хэдэн мянган тонн үнс нурам гарна. Тиймээс нүүрсийг шатаах биш химийн чиглэлээр ашиглах нь зөв" гэлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.