2025.06.27

М.Бадамсүрэн: Орон нутгийн нэмэгдлийг 100% хүртэл өгөх боломжийг нээж өгсөн

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн үг хэллээ.

Анх удаа хасах тодотгол хийж байгаа биш л дээ. Зөндөө л хасах тодотгол хийдэг. Гэхдээ бидэнд мартдаг маш ноцтой нэг зүйл байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг уурхайгаас мөнгө олоод ирэхээр бүх салбар дээр орон тоо нэмдэг. Хэрэглээ тал руугаа. Төсвөө тэлдэг байдлаас үүдэлтэйгээр өнөөдөр өндрөөс унаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол гэнэтийн зүйл ерөөсөө биш. Өмнө нь ч ийм л байсан. Тэгэхээр яахонош их тодорхой байгаа. Зөвхөн нүүрснээс хараат байгаад байна аа тэ?

Уул уурхайн салбар манай тэргүүлэх салбар мөн. Тэгэхээр энэ салбарын өөр ашигт малтмалуудыг эргэлтэд оруулъя аа. Тухайлбал критикал, минерал, бусад төрлийн өнгөт металл гээд дэлхийн зах зээл дээр үнэ цэнтэй болж байгаа. Энэ чиглэлд ажиллах стратеги байхгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар салбарын стратеги байхгүй гээд заачихсан. Гэхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар жилийн хөгжлийн төлөвлөгөө дээр нь энэ талаар нарийвчилсан стратеги бодлого байхгүй. Тийм учраас ийм том уналтад ороод байгаа байхгүй юу. Хэрвээ том компани байсан бол ийм зүйл хийхгүй гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ дээрээ оношоо зөв тавих хэрэгтэй байна аа. Эрсдэлтэй үед яах вэ гэдэг зүйлүүдээ одооноос бодох хэрэгтэй.

Тодотгосны дараа мартаж болохгүй ээ. Бидний том алдаа мартчихдаг. Мөнгөтэй болохоороо халгиж цалгиж байгаад байхгүй болохоороо л би ч тэгж хэлж байсан тэр үед ч тэгж сануулж байсан гэж буруутан хайгаад эхэлдэг. Тийм учраас манай улс төрийн шийдвэр гаргаж байгаа түвшинд улс төрийн албан тушаалтнууд УИХ, ЗГ онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн жирийн албан хаагчдын буруу ерөөсөө байхгүй.

Хоёрдугаарт, үр дүн гарсан сонголтоосоо ухарч болохгүй. Орон нутгийн нэмэгдлийг 100% хүртэл өгөх боломжийг нь нээж өгсөн. Энэ том хөшүүрэг болсон. Эргээд үүнээсээ ухрах юм бол орон нутаг дахин хүн очихгүй. Зөв зүйтэй явж байгаа бодлогыг үргэлжлүүлээд явах нь Монгол төрийн эрхэм чанар. Тийм учраас байр сууриа илэрхийлж байна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн