УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үг хэлж асуулт асуулаа. Анх төсөв баталж байхад нүүрсний үнийг 149 доллар, дараа нь 105 болсон. Цаашлаад 80, 70 гээд явах нь. Тэгэхээр үүнийг Хятадын дотоод мэдээлэлтэй хүмүүст зөндөө сануулсан. Яг тэр зураг руугаа л орж байгааг хэлчихмээр байна. Хоёрдугаарт, бодит байдалтайгаа нүүр тулж зүйл бол төсвийн зарлагыг бууруулах асуудал. Янз бүрийн тоо явсан. 3,6-аар явахаар шоолоод 2,3 их наядаар зардал бууруулахаар шийдвэрлэсэн. 1,9-ийг дахин хасахаар нийлбэр нь 4 их наяд гараад явчхаж байгаа. Энэ нь бодит байдалтайгаа нийцэж байна гэсэн үг. Дараагийн сануулах зүйл нь хил холболтын төмөр зам. Үнэхээр чухал, маш том зүйлийг бид хийж чадсан. Нүүрсний гэрээн дээр маш том дүнтэй, их урт хугацаатай, хөнгөлөлттэй үнэтэй зүйл орж ирнэ. Хэмжээ нь Монголын нүүрсний экспортын 3-ны 1-ээс илүү гарчихвал өөрөө өөрийнхөө үнийг унагаана. Тийм учраас индексээр боддог үнийг зөвхөн Монголын нүүрснээс хамааралтай Хятадын хойд хэсгийн зах зээлийн индексүүдийг ашиглахаас гадна Хятадаас хол, олон улсын индексийг оруулж өгөх асуудлуудыг яриад бараагүй. Бид энэ хэмжээнээс болоод зах зээлийн хүлээлт, өөрөө өөрсдийнхөө үнийг унагаасан. Энэ бол үнэн. Цаашдаа үргэлжлээд явна. Сорчлохгүй, сайн чанарыг нь авахгүй шүү гэдгийг Их хурал дэмжээдарайхийн оруулж ирсэн нь их юм гэж бодож байна. Цаашдаа Монголын нүүрс хэрэггүй,нүүрс хэрэггүй гэдэг үлгэрт итгэмээргүй байна. Хятад дэлхийн нүүрсний хэрэглээний том олборлогч боловч гадаадаас авдаг коксжих нүүрснийх нь талыг нь Монголд нийлүүлдэг. Тийм болохоор Монголын эдийн засгийг бодоод Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Үүнийг шинээр бүрдсэн ЗГ анхааралдаа авна уу гэж хүсье. Асуултын хувьд3 ,3 их наядын орлого тасарсан. ААН-үүд чинь нүүрсний уурхайнууд чинь татвараа төлж чадах уу? Нүүрсний үнэ тэд гээд зардал нь тэд гээд зөрүүнээс нь татвараа бодоод тооцчихсон байгаа байх. Гэтэл татвараа төлж чадах юм уу, амнатаа төлж чадах юм уу. Оны төгсгөлд энэ орлогын алдагдал чинь 5 их наяд болох юм биш үү.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Б.Уянга үг хэлж асуулт асуулаа. Тодотголыг дагаад бүгд л уул уурхай, нүүрсний талаар ярилцаж байна. Яг энэ үедээ нэг зүйлийг бүгдээрээ ойлгоод авчих нь зөв. Монгол Улс 5 төрлийн бараа зардаг дэлгүүр шиг л байна. CU-тай харьцуулаад бодоод үзвэл тэнд хэдэн зуун барааг авч болохоор билээ. Монгол Улсыг аваад үзвэл нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, алт л зарж байна. Голлох бүтээгдэхүүнээ ярьвал энэ 5 л байна. Хэр их зарах нь урд хөршөөсөө хамааралтай. Тэгэхээр яах вэ? Төрөлжүүлье гэж оролдож байх шиг байна. Дахиад л Ховд аймгийн Халзан Бүрэгтэй төслийг Их хурлын чуулганы индрээс 2 дахь удаагаа ярих болж байна. Халзан Бүрэгтэй төсөл нь 5 нэрийн барааны дэлгүүрээ л зургаа болгочих зорилготой байтал тэмцлийн хурц хэлбэрт ороод, очих болгонд янз бүрийн асуудал үүсчихдэг. Үнэн хэрэгтээ олборлогдох эсэх нь тодорхойгүй төсөл шүү дээ. Дэд бүтэц, эрчим хүч нь байхгүй. Очоод судалъя гэхээр зөвшөөрөхгүй. Хэрэв ашиглаад эхэлбэл Өмнөговь аймаг шиг л Ховд аймгийг хөгжүүлж болохоор юмаа. Эрдэнэт хотыг бас бодох хэрэгтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэчнээн олон кофе шоп байдаг гэж бодно. Тэнд амьдрал буцалж байдаг. Уул уурхайн салбарыг дагаад хөгжиж байгаа. Асуудлууд мэдээж бий. Тэд нар нь шийдэгдэнэ ээ. Тэгтэл олон ястны өлгий нутаг Ховд нь ширээний ард суудаггүй, үргэлж тэмцэлдээд байдаг. Үүнийг эргэж харах цаг болсон. Яагаад гэвэл өнөөдөр төсөв хэлэлцэж байгаа учраас төсвийн тодотголтой холбоотойгоор энэ уурхайг ойлгоод дэмжээд явуулж байгаа энэ аймгаас төвлөрүүлж байгаа төсвийг огт дэмждэггүй газрууд руу өгч байгааг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадамгүй байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд улсын төсөвт төвлөрүүлж байгаа аймгуудаа харангуут тодотголтой холбоотойгоор төвлөрүүлж байгаа төсвийнх нь 70% нь үлдээд байгаа байхгүй юу. Үүнд Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Улаанбаатарыг бас оруулж болж байгаа. Тэгтэл Өмнөговь аймгийн бүрдүүлж байгаа төсвийн 4% нь л үлдэж байна. Орхон аймгийн 28% нь л үлдэж байна. Өмнөговиос 1,6 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэчихжээ. Гүйцэтгэл нь ямар байгаа юм. Сангийн яамнаас хамгийн эхэнд асуумаар байгаа зүйл нь уг гүйцэтгэл нь энэ ондоо багтаад 1,6 их наяд нь төвлөрөх үү? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асууж, хариулт авлаа. Нэгдүгээрт нэгдсэн төсвийн зарлагыг 1,8 их наядаар бууруулахаар төлөвлөж орж ирж байгаа. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтөд ер нь ямар нөлөө гарна гэж тооцож байгаа вэ? Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөллийн тооцоо судалгааг хийсэн үү? Хоёрдугаарт бид нар уул уурхайн салбараас хамааралтай эдийн засагтай улс. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнээс хамаарсан хүндрэлийг яаж давах вэ гэдэг дээр өнөөдөр тулаад байна. Тэгэхээр уул уурхайн бус орлогын татварыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа вэ? Тухайлбал цахим платформ дээр байдаг цахим арилжаа худалдааны хэрэгслүүд нэлээдгүй дэлгэрчихлээ. Үүнийг барьж татвар ноогдуулах, орлогоо бүрдүүлж чадах боломж байхгүй юу. Нөгөө талдаа ард иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүнд хууртагдаж хохирдог асуудал үүсэх нь. Ямар ч татварын тооцоолол, татварт ноогдуулахгүй орлоготой үйл ажиллагаанууд нэлээдгүй байна. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа вэ? Энэ чиглэлийн төлөвлөлт орж ирсэн юм болов уу? Гуравдугаарт Бид нар төсвөөсөө нэлээдгүй олон зардлуудыг хасаж байгаа. Та бүхний танилцуулж байгаа энэ тооцоолол дээр төсвийн ерөнхийлөн захирагчдын эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог тодорхой хэмжээний санхүүжилт байдаг. Энэ бол 5 сайдын багц дээр байгаа байх. Гол нь ард иргэдэд олгож байгаа зээл хөнгөлөлтийн л асуудлууд байгаа гэж ойлгож байгаа. 5 сайдын багцаас ХАА-н сайдын багц бол үндсэндээ 40 тэрбумаар буурсан. Энэ нь өөрөө ХАА-н салбарын төсөл хөтөлбөрүүд янз бүрийн байдлаар олгодог зээлүүд, ЖДҮ-члэлийг дэмжих зээл маань энэ хэмжээгээр буураад үйлдвэрлэлийнхээ асуудлыг эргээд хумьчих гэж байгаа юм биш биз дээ? Энэ 40 тэрбумд ямар нэгэн сөрөг эрсдэлийг тооцсон тооцооллууд байна уу? Ямар нөлөө дагуулна гэж тооцож байгаа вэ? Сүүлийн асуулт ЗГ-ын мөрийн хөтөлбөрт 14 мега төслийнхөө ажлыг хэрэгжүүлж байж эдийн засгийн өсөлтийг хангана. ДНБ-ийхээ өсөлтийг хангана гээд тооцчихсон явж байдаг. Би бараг 3 сар гарын өмнө Эдийн засгийн хөгжлийн яам руу албан бичиг явуулаад энэ 14 мега төсөлтэй холбоотой материалуудыг өгөөч гээд нэг тал хагасыг нь олж авчхаад сууж байна. Үндсэндээ энэ 14 мега төсөл эхэлчихсэн нэг хэсэг нь байна. Зураг төсөв хийгдээд бэлэн болчихсон нэг хэсэг байна. Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Зураг төсөв ч үгүй юм байна гэж ажиглагдаад байна. Эдийн засгийн хөгжлийн яам материалуудаа нэгтгэж аваад яамнуудаасаа цуглуулаад өгнө гээд байгаа. Энд эрэмбэлэгдсэн эрэмбэ байна уу. Ямар түвшинд явж байгаа вэ. Түүний асуултад, Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар хариуллаа
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах С.Зулпхар гишүүний асуултад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар хариуллаа. Цахим шилжилтийг улам хөгжүүлж үргэлжлүүлэх ёстой. Өнөөдөр бид И-Монгол платформыг ашиглаад сурчихсан. 2сая иргэн бүртгүүлчихсэн байна. Цаашдаа И-Бизнес платформыг амилуулах ёстой гэж харж байгаа. Энэ нь бизнес эрхлэгч нарт зориулсан яг л И-Монголиатай адилхан бүхий л төрийн үйлчилгээг цахимаар авах бололцоог нь нээж өгсөн платформ. Цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд "Дижитал фөрст" гэсэн концептыг дэвшүүлсэн. Энэ нь бүх монголоороо төрийн үйлчилгээг цахимаар явуулна, хүнд суртлыг арилгана, үүнийг дагаад авлига, хээл хахууль буурах бололцоо нь байгаа юм. Өнгөрсөн парламентад 109 хуулийг шинэчилсэн баталснаар дээрх платформуудыг амилуулах бололцоог бүрдүүлсэн. Үүний хэрэгжилт дээр анхаарч ажиллана аа.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан үг хэлж асуулт асууж, хариулт авлаа. Төсөв танах нь бол тодорхой байсан. Харин тодотгол хийгээд энэ удаа ороод ирж байгаад маш их баяртай байна. Энэ удаа бид төсвөөгүйцэд тодотгох хэрэгтэй байх.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд 3 их наяд 728 төгрөгөөр бууруулж тодотгох ёстой гэж үзсэн. Сангийн сайд тайлбарласан. Үнэхээр буулгах юм бол хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгө, халамжийн мөнгө рүү орчих гээд байгаа болохлоор энэнээс илүү буулгах боломжгүй байна гэж. Тэгэхээрнэгэнт бууруулж чадахгүй бол илүү их олох талдааанхаарах хэрэгтэй. Зөвхөн алт 3 хөтөлбөр гээд байхгүй. Бусад ямар салбараас илүү төвлөрөөсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт НҮБын байнгын хорооны нарийн бичиг нарын хооронд зохион байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Коп 17 бага хурлыг 2026 онд зохион байгуулахтай холбогдуулан Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсөвт энэ жил 50 тэрбум төсөв тусгасан. Энэ нь 5 сарын 31-ний дотор худалдан авалт хийгдээгүй тул буцаан татагдаж байгаа. Тул дахин 50 тэрбум төгрөгийг суулгаж оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ 50 тэрбум төгрөгийг чинь 41,8 тэрбумаар нь хурлын барилга байгууламж барихад зарцуулна гэсэн байгаа. Үүн дээр тайлбар өгнө үү? Энэ 41 тэрбум төгрөгөөр ямар хурлын барилга байгууламж барих гээд байгаа юм. Өнөөдөр Монголд байгаа энэ олон заал энэ олон байр байгууламж хүрэхгүй байна уу? Тэгэхлээр хүндээ зориулах ёстой нөгөө танаж байгаа төсөв маань эргээд дахиад байр руу 50 тэрбум явчхаж байгаа юм уу? Хоёрдугаарт нь төсвийн тодотголоор төрийн бус өмчийн цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоож төрийн өмчийн дээд сургуулийн байр ашиглалтын төсөв төлбөрийгтөсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөрт шингээхээр тусгасан байгаа. Ингэхээр 2025-аас 2026 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэх үү? 2 дугаарт нь төрийн өмчийн бус цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоосонтой холбогдуулаад хувийн сургууль цэцэрлэгүүдийн бас төлбөр нэмэгдэх үү? Энэ дээр ямар тооцоолол байгаа вэ? Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.