УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Нэгдүгээрт, Төсвийн тодотголтой холбоотой олон асуудлууд байна. МАН-ын бүлэг хуралдаж Монгол Улсын төрийн албан хаагчдын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг эргэж харах шийдвэр гаргалаа. Энэ нь гэнэтийн шийдвэр байж болохгүй гэсэн зарчим баримталж байгаа юм. Төсвийн тодотгол хийхэд 9 хувь цомхотгол хийх, алт хөтөлбөр, хөрөнгө оруулалтуудаа зогсоох зэрэг зүйлүүдээ аль болох төр хэмнэхийн төлөө байгаа. Бид ганц нүүрснээс шалтгаалж байгаа эдийн засагтай улс болохоор маш сайн ойлгож байгаа. Нөгөө талаасаа төр чангалахаас илүү авлага байгаа. Авлага авах үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр юу хийж байгаа вэ? Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын зээлийн сан, ЖДҮ сан, тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэх мэт. Авлагагүй сан гэж байхгүй. Нэг талдаа хөрөнгө оруулалт хамаг зүйлээ танаж байгаа юм чинь нөгөө талдаа авлагаа авах тал дээрх үйл ажиллагаагаа урагшлуулах ёстой гэж бодож байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Хоёрдугаарт, Алт-3 аян гэж орж ирээд байгаа. Томоохон ордууд руугаа олборлоно гэсэн зүйл ярьж байгаа юм. Үүнд хяналтын тогтолцоо байгаа юу? Яагаад гэхээр ковидын үед хил гааль хаалттай үед Монгол Банканд тушааж байгаа алтны хэмжээ хамгийн дээд талдаа 23,5 тонн хүрж байсан. Харин өнгөрсөн оны байдлаар 16,5 тонн болтлоо буурсан байна. Алт олборлолт зогссон уу? Олборлолт хийж байгаа хэр нь Монгол Банканд тушааж байгаа алтны хэмжээ багасаад байна уу? Алтны хууль бус худалдаа байна уу? Хэрвээ байгаа бол үүнийг хянаж чадахгүй байж дараагийн том ордуудад орно гэдэг нь зөв хувилбар биш. Гуравдугаарт, 2026 оны төсөв хэдхэн сарын дараа ороод ирнэ. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол туйлын хүнд болох нь. Улс орон, эдийн засгаа тэлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулах ёстой. Засгийн газрын ирүүлсэн танилцуулга дээр гадаад зээлийн ашиглалт маш бага хувьтай байна. 12 их наядыг ашиглаж чадахгүй зээлийн зарцуулалт байна. 2026 онд Улсын хэмжээний томоохон хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд гадаад зээл авснаа ашиглах ямар чиглэл баримтлах вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Г.Дамдинням нар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүн С.Амарсайхан: 2025 оны төсөв болон дагалдах хуулиуд дээр хориг тавих гэсэн байна тэгэхээр дагалдах ямар хуулиуд дээр хориг тавих асуудлууд хөндөгдөж байна вэ? Төсвийн тодорхойгүй байдал эерэг өсөлттэй байгаа эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах цаашдаа тогтвортой эдийн засгийг өсөлтийг бий болгох боломж нөхцөлийг хязгаарлах эрсдэлүүд байдаг учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, хүлээж авахдаа зөв зохистой, ажил хэрэгчээр хүлээн авч бодитой бөгөөд гарцаагүй танах ёстой зардлыг харах нь зүйтэй. Нөгөө талаараа төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах шинэ орлогын эх үүсвэрийг эрэлхийлэх гэдэг бол ямар ч цаг үед байх ёстой асуудал учраас үүн дээр бодитой тооцоо судалгаатайгаар асуудалд хандах нь зөв гэж үзэж байна. Тэгэхдээ энэ хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, гарцаагүй орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн хөтөлбөрүүдийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүй учраас энэ тал дээр гишүүд нэлээн анхаарах байх гэж бодож байна. Хоригийг хүлээн авч шийдвэрлэхэд бид нар хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь төсөв батлах процесс цаашдаа яаж явах вэ? Дэгийн байнгын хороо энэ асуудлыг тодорхойлж их хурлын гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ гэсэн санал байгаа үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр орлого, зарлагын асуудал дээр бодитой хандахгүй бол хэт их улс төржөөд Ерөнхийлөгчийн хоригийг улс төржүүлсэн улс төрийн хэрүүл маргаан болгох эсхүл хувь хүний явцуу улс төрийн шоу болгохгүй байх талаас нь хаа хаанаа анхаарч эдийн засаг нийгмийн бодит нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хангах талаас нь холбогдох яам тамгын газрууд анхаарч ажиллаж гишүүд ч гэсэн тодорхой байр сууриудыг илэрхийлж ажиллах байх хэмээн бодож байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр бид нар мэдээж зарлагаа хязгаарлах ёстой төсвөө тэнцвэртэй байлгах орлого зарлагаа хянах ёстой тэгэхдээ хянаж байна хасаж байна гээд хэт үндэслэлгүй төсвийн алдагдалгүйгээр хийнэ гэх юм бол энэ өөрөө эргээд сөрөг үр дагавар авчран хэдийгээр санхүүгийн сахилга бат тогтвортой урт хугацааны хөгжлийг хангадаг орлого зарлагын тэнцвэртэй байдал улс орнуудад байдаг хэдий ч ихэнхдээ хөгжингүй улс орнууд, эдийн засаг нь бэхжиж тогтворжсон улс орнуудад давамгай хэрэглэгддэг энэ агуулгаар бид бол нөгөө талдаа өөрсдөө хөгжиж байгаа улс орон шүү төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж дараа дараагийн асуудлуудаа шийдэх орлого ашиг нэмэгдэнэ шүү. Зарлага гарахгүйгээр ажил амьдрал явахгүй шүү гэдгийг маш сайн тооцохгүй бол тусгаар тогтносон улс орон хөгжлийн шинэ шатандаа орж яваа гээд анхаарах, харьцуулах ёстой олон асуудлууд байна.
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг орж ирлээ. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Улс орны эдийн засгийг төсөвтэй зайлшгүй холбогддог.Төсвийн тусгал ирэх жилийн улс орны эдийн засаг дээр, амьжиргаа орлого дээр нөлөөлдөг. Хэрэв төсвийн бодлого буруу бол улс орны эдийн засаг дээр энэ хэмжээний нөлөө гарна. Иймд эдийн засгийн товортой байдалдаа анхаарч, ард түмнийхээ амьжиргаа орлогоо хэрхэн хамгаалах,цаашлаад энэ хоригт орсон гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа нөхцөлд улсынхаа мөнгөний бодлого дээрээ нөөц бүрдүүлэх, хуримтлалтай болох зайлшгүй шаардлага байна. Энэ хэрээр макро эдийн засгаа хамгаалах,иргэдийн цалин хөлс амьдралд хүрдэг байх, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бодитой орлого болдог байх юм. Ерөнхийлөгч үр ашигтай, хэмнэлттэй байх,алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсөн. Үүгээрээ суурь босгыг тавьж байгаа юм.
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Цаашид алдаагүй сайн төсөв батлах сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хоригт төсвийн алдагдлыг, сонгуулийн амлалтаа биелүүлэхэд ухралт хийхгүй байх талаар орсон. Энэ цаашдаа ус агаар мэт хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрт хувийн хэвшлийг дэмжсэн, зээл олгох асуудал их ярьсан. Ийм санал төсөв хэлэлцэхэд хэлсэн, ороогүй. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл маш их хэрэгтэй. Төсвийн хоригийг хэлэлцэхдээ шууд хасаж, танах биш зайлшгүй хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр дээр төсөв тавих хэрэгтэй. Сайд нар танаж болох зардлаа хасаж манлайлал үзүүлээрэй.
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Р.Батболд: 2025 оны төсөв шинэ парламент, хамтарсан Засгийн газрын анхны төсөв. Төсөв хэлэлцэх явцад төсвөө алдагдалгүй батлах арга байна уу гэж асууж байсан олонхоороо батлаад яван. Бид ард түмний элч хүний хувьд ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн хориг орж ирсний дараа Сангийн сайд төсөв оруулж ирээд Төсвийн байнгын хорооны дарга баталсан юм шиг ярьж байна. Өөрсдөө баталсан шүү. Засгийн газар төсөвт хэмнэлт хийж бодлого барьж ажиллах боломж бий юу. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.