УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. ЗГ-аас орж ирсэн аливаа асуудлыг УИХ болж өгвөл дэмжиж өгөх гэж бүхий л талаар хичээж байгаа. Бүх л гаргалгаа боломжуудыг гаргаж, ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хороод хуралдаж, зарим тохиолдолд бүр хамтарч хуралдаж асуудлыг шийдвэрлэх гэж явж байгаа. Өнгөрсөн баасан гаргийн хуралдаан дээр Ёс зүй, дэгийн Байнгын хороо ХЗБХ хоёрын хамтарсан хурал болоод ажлын хэсэг байгуулаад Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тодорхой нэг удаагийн хэлэлцэх дэгийн төсөл боловсруулж оруулж ирж УИХ-аар хэлэлцүүлсэн. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 55 гишүүн дэмжээд, 14 гишүүн дэмжээгүй. Танхимд байсан гишүүдээс тэр 14 гишүүн дотор ирцэд бүртгэлтэй 8 гишүүн дэмжлэг өгөөгүй. УИХ-ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн гишүүд нь хүнд байдалд ордог, дэмжээгүй гишүүд нь бас нэг буруу зүйл хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм зүйл ерөөсөө байж болохгүй. Хэн манлайлал үзүүлэх ёстой юм. Олон сонгогдсон гишүүд, ЗГ-т орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, сайд нар манлайлал үзүүлэх ёстой. Тэгэхээр энэ бүгд дээр бид одоо онцгой анхаарч ажиллахгүй болбол цаашдаа УИХ-ын босгыг амар давахгүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон. Өнөөдөр магадгүй би их олон үг хэлж байж магадгүй юм. Яагаад гэвэл энэ УИХ-ын байр суурийг хамгаалахын сацуу УИХ-ын явагдаж байгаа үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага байна. УИХ чадамжгүй болчихсон мэт УИХ асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй байгаа мэт асуудалд хандаж болохгүй. Харин УИХ-ын гишүүд энэ удаад олуулаа болж мэргэжлийн олон экспертүүд орж ирсний үр дүнгээр аливаа асуудлыг маш өргөн хүрээгээр хөндөж чаддаг болж байгаа юм. Харин нэг зүйлийг бид онцгой анхаарах ёстой. УИХ болон ЗГ талцаж байгаа хэлбэрийг огт үүсгэж болохгүй. Энэ бол нэг л төр. Бид бүгдээрээ ард иргэдээсээ, сонгогчдоосоо сонгогдсон, үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ бүх талдаа хариуцлагатай ухамсарлах ёстой.
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ 34 жилийнхээ түүхэнд анх удаа ийм байдалд орчихлоо. Тэгэхээр бид бас анхаарах ёстой. Яагаад ийм байдалд орчхов. Яагаад төсөв анх удаа ингээд хугацаандаа батлагдахгүй буцаад дахиж одоо төсвөө хэлэлцэхээр болчхов. ЗГ бас анхаарах ёстой хаана хаанаа? Асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашдаа бидний үүний үр дагавар бас бодох ёстой. Төсвийг бид 34 удаа баталсан УИХ хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьдаг байсан. Хэсэгчлэн болон бүхэлд нь. Тэр үед нь зарим тохиолдолд авдаг, зарим тохиолдолд авдаггүй хоригийг хүлээж авдаггүй, за авсан тохиолдолд бол нэмэлт өөрчлөлт оруулаад явдаг. Холбогдох байнгын хороо төсөв дээр ч 10 хэддүгээр хориг тавигдсан 6 удаа бүхэлд нь хориг тавьсан тийм түүхтэй юм байна лээ. Хориг хүлээж авсан тохиолдолд Төсвийн байнгын хороо хэлэлцээд Төсвийн байнгын хороогоор ЗГ саналаа өгөөд үндсэндээ бол асуудал ингээд явчих бололцоотой байсан. Харамсалтай нь одоо бид нар ингээд шинэ дэг болгоод шинэ одоо бас хууль төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд ингээд явах гэж байна. Сая Б.Заяабал гишүүний хэлдэг үнэн. Төсвийн хуулийн хууль тогтоох процесс явагдаж байсан. Хуулийг Эх хууль санаачлагч, өргөн барьдаг, хэлэлцэгдсэн, шийдэгддэг, хэлэлцүүлгүүд явагддаг, эцэслэн баталдаг. Эцэслэн баталсны дараа 20 хоногийн хугацаа өнгөрөөд хууль, төрийн мэдээлэл, сэтгүүл хэвлэгдээд хүчин төгөлдөр болдог. Хориг тавигдсан нь үндсэндээ бол хууль эцэслэн батлагдаагүй хүчин төгөлдөр болоогүй л явж байхад хуулийг хүчингүй болгочхож байгаа юм. Уг нь ингэхгүйгээр бид хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд ЗГ-аас саналыг нь аваад явчихсан бол илүү амар хялбархан асуудлыг урьд нь явж байсан жишгээр шийдчих байсан. Тэгэхээр цаашдаа бид нар анхаарах ёстой. Илүү нухацтай бас асуудалтай ханддаг болъё. Эс бөгөөс алдаанууд дахин дахин гараад байж магадгүй нь. Аймаг, нийслэл, сум, дүүрэг 2025 оны төсвөө хэзээ хэлэлцэж батлах вэ. Шахуу асуудал үүсэж байгаа. Гэтэл зарим нь мэдээлэлгүйгээс болоод төсвөө хэлэлцээд эхэлчихсэн аймгууд байна. Үүнийг асуугаад байна. Тэгэхээр энэ хүрээнд Сангийн яамнаас чиглэл өгөх хэрэгтэй. Цаашдаа ЗГ ч тэр, УИХ ч тэр, энэ хэлэлцэж байгаа, УИХ хэлэлцүүлэх асуудалдаа бас нэлээн хариуцлагатай нухацтай ханддаг байцгаая.
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Батлут: Өнөөдөр төсвийн шинэ төслийг хэлэлцэх эсэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Монгол төр бол хувь хүний тусын тулд ажилладаг байх ёстой. Тийм учраас бид нар хүрсэн цэгээсээ ухрах боломжгүй. Магадгүй түүнээс ахиц дэвшил гаргаж байх ёстой гэж харж байгаа. Тийм учраас төрийн албан хаагчдын цалин тэт цалин за тэтгэвэр тэтгэмжийг бууруулах асуудал бол байж болохгүй юм аа гэж үзэж байгаа шүү. Монголчуудын монгол иргэд иргэн хүний амьдрал амьжиргаа ямар байгааг та бүхэн бүгдээрээ бас ойлгож харж байгаа байх аа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр манай энэ ЗГ бол тодорхой бодлого гаргаж илүү ахиулах хэмжээний асуудлуудыг л ярих ёстой. За энэ асуудал дээр анхаарч үзээрэй гэж хэлмээр байна аа. За 2 дугаарт нь хамтарсан ЗГ байгуулагдаад Монгол Улсын ирээдүйн хөгжлийн зураглалыг томоор харж том том төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Мэдээж энэ төслүүд бол ирээдүйд Монгол Улсын одоо төсөвт ч болоод бусад одоо бүх зүйл дээр л том үр дүн авчирна л гэж харж байгаа. Тэгээд энэ зүйлээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг бид нар нийгэмд хэрэгцээтэй ийм бүтээн байгуулалтын ажлууд дээрээ томоохон хөрөнгө оруулалт та тавих тэр ажлаа үргэлжлүүлж хүчтэй зоригтой хийгээрэй гэж хэлмээр байгаа юм. Ингэж байж бид нар өнөө маргаашийг аргацаасан биш илүү том хөгжлийн зураглал руу алхах болно оо. Тийм учраас одоо бас энэ дээр нам улс төрийн бүлгүүд хоёрдмол санаагүйгээр хамтарч ажиллана аа гэдэгт би эргэлзэхгүй байгаа гэдгээ хэлье. За мэдээж энэ төсвийн төсөл анх өргөн барихаас авхуулаад асуудлууд яаж өрнөснийг иргэд бүгдээрээ сайн харж ойлгож байгаа байх аа. Ямар хүмүүс ямар будилаан тарьсан энэ тэр гэдгийг тэгээд энэ зүйлийг бид нар цаашдаа хэрхэх вэ гэдэг тал дээр бас тодорхой бодлого гаргамаар байгаа юм. Түрүүн одоо Ганбаатар гишүүн хэлж байна 2 дахь шатан дээрээ одоо хэлэлцүүлгийн шатад ямар ямар байдлаар оролцож явсан бэ гээд. Эцэст нь одоо бүр төсвөө бид нар баталж чадахгүй ахиад шинээр өргөн барих хэмжээнд л тулчихлаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар хэрхэх юм цаашдаа дандаа ийм байдал гаргаад байх юм уу үгүй юу гэдэг дээр бас анхаарах ёстой. Үндсэн хуульд төлөөллийн байгууллагаараа дамжиж иргэд төрийн эрх байгуу барих үйл ажиллагаанд оролцох ёстой дээрээс нь иргэн хүний тусын тулд төрөөс хүний эрх ч эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэдийнхээ өмнө төр хариуцна аа гээд заачихсан. Тэгээд энэ одоо өнгөрсөн Төсвийн тухай хуулийг бид нар одоо ингээд иргэдээс тал талаас санал асуулгаар аваад явсан. Ингээд энэ маань хүчингүй болчихсон. Одоо энэ хууль маань шинэ төсөв маань ямар нэгэн хэлэлцүүлгүй явж байгаа л даа. Тэгэхдээ үндсэн одоо суурь нь нөгөө урьдын төсөв байгаа. Тэгэхдээ хэн нэгэн иргэн хүн миний эрх ашиг зөрчигдлөө, би энэ, одоо хууль эрх, одоо төсвийн тухай хууль ийм санал оруулсан энэ ороогүй байна аа гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар ҮХЦ дээр маргаан үүсэхгүй. Ингэх юм бол бид нар ахиад л бөөн гацаанд орно. Энэ бүх зүйлийг манай энэ ЗГ одоо аж. Одоо гарч ажиллах Ажлын хэсэг ч гэсэн маш сайн анхаарч ажиллах ёстой.
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж 1 дүгээр асуулт бол хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл шаардлагатай холбогдуулж би асууж байсан. 2 дугаар асуулт хуулийн төслийн зохицуулах харилцаа хамрах хүрээ. 3 дугаар асуулт бол хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай хэр уялдаж байгаа вэ гэдэг дээр асуулт асуусан. Түрүүн Б.Жавхлан сайд их чухал зүйл хэлсэн. Ерөөсөө л энэ хэлэлцүүлэг энэ төсвийн болон хуулийн хэлэлцүүлгийг хариуцлагатай чамбайруулж хийе гэж санал гаргасан. Энэ туйлын үнэн. Хэлэлцүүлгийн үед гишүүдийн ярьж байсан зүйлүүдийг яагаад алагчилж байгаа юм бэ? Энэ эрх зүйн орчинд нь орсон уу л гэж би асуусан. Өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл маш зөв зөв дүгнэлтүүд байсан. Тэдний дүгнэлтүүдийг яагаад алагталж байгаа вэ л гэж асуусан. Үндсэн хуулийн 20 дугаар зүйл дээр УИХ төр эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална гэж зааж байгаа шүү гагцхүү. Тэгэхлээр өнөөдөр энэ хууль тогтоох энэ эрх мэдлээ Ерөнхийлөгчтэй хуваалцаж байгаа үйл ажиллагаа юм байгаа юм шүү дээ. Нэг эрх мэдлийн салаа нөгөө эрх мэдлийн салаа руугаа дамнаж орж ирж байгаа явцад энэ бол хориг зөв зүгээр энэ үйл явц хариуцлагатай чамбай байя аа шийдвэр гаргаж байгаа явц нь чамбай байя аа л гэж байгаа юм. Анх одоо энэ төсөв орж ирэхэд миний асууж байсан нэг асуулт байна. Төсөв ард түмэн даяараа хэлэлцүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч болгон хэлэлцсэн нэг ч санал орж ирээгүй гэж орж ирсэн юм шүү. Тэгэхлээр энэ хэлэлцүүлгийн хууль эрх зүйн орчин нь өөрөө дутуу байна уу, сул дорой байна уу гэдэг талаар энэ үзэл баримтлалын хувьд энэ дээр дүгнэлт хийсэн үү л гэж би асуусан. Энэ дээрээ бодож анхаарч хандаасай. Өнөөдрийн энэ хоригтой холбоотой асуудал дээр би субъектив хандсангүй өөр дээрээ хүлээж аваад л, бухимдаад л, уурлаад л бачуураад байв даа. Би объективный хандаж байна хэн ч байсан бай хориг байна уу, төсөв хууль хэлэлцэхдээ хариуцлагатай чамбай байя аа гэж байгаа юм. Хоёрдугаарт нь, миний ярьсан зүйл гэвэл өнөөдөр шийдвэр гаргах энэ үйл явцдаа ард түмнээс шууд мандат авсан төлөөлөгчдийн тогтоосон хуулийг улсын тэргүүнд дангаараа зогсоож байгаа энэ үйл явц дээр Ерөнхийлөгчийн төсөв хариуцсан энэ асуудал хариуцсан улсууд дал гаран хоног өнөөдөртөө оролцвол 90 хоног л доо. 70 гаран хоног хэлэлцэж байхад саналаа огт яагаад хэлээгүй байж байгаад ярьдаг энэ процессыг энэ хууль эрх зүйн орчиндоо оруулсан уу, тусгасан уу, тусгаач ээ цаашаа хэлэлцэж явахдаа бичгээр 2 3 удаа болохгүй шүү гээд энд ганцаардаж байгаа гишүүдэд хань болж бас асуудлуудаа ярьж байсан бол хориг тавих нь зөв. Зүгээр чимээгүй зуудаг нохой шиг харж харж байгаад л гэнэтхэн хориг тавина аа гэдэг бол энэ шийдвэр гаргах процесс хариуцлагатай байх ёстой ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч маань ойлголцох, зөвшилцөх, санал бодлоо солилцох гэдэг энэ механизм энэ 20-гийн өмнө байдаг уу? Байдаггүй бол энийг яагаад оруулж болдоггүй юм бэ? Үзэл баримтлалын хувьд энэ 2 саналыг би та бүхэндээ хичээнгүйлэн гуйж оруулж байгаа нь УИХ-ын ЗГ-ын Ерөнхийлөгчийн институцүүдийн шийдвэр гаргах үйл явц. Хариуцлагатай ойлголцолтой байхын төлөө. Энийг энэ саналыг одоо би хэлж байна. Баярлалаа.
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Цаашдаа Төсвийн хуулийг хэрхэн хэлэлцэхээ шийдэх хэрэгтэй. Засгийн газар, засгийн газрын гишүүдийг хариуцлагажуулах ёстой. Мөн мэдрэмжтэй ажиллах шаардлагатай. 93 их наяд төгрөгийн төсөв батлах гэж байна. Иргэдийн бухимдлыг төрүүлсэн цөөхөн төсвөөс болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Засгийн газар оруулж ирсэн төсвөө хайрцгаас гаргахгүй гэж зүтгүүлсэн байх. Уг нь 18 тэрбумын ваучер,20 тэрбумын бяслагийн үйлдвэр,1,9 их наяд төгрөгийн бусдаар гүйцэтгэх ажил ойлгомжгүй байсан. Энэ асуудал дээр анхаарсан бол өдийд ийм байдалд хүрэхгүй байсан болов уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг хэр хүлээн авч байна. Зардал дээр өөрчлөлтүүд орно, алдагдлыг бууруулах учраас. Орлого дээр өөрчлөлт орсон уу. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.