2013.05.14 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр боллоо
Хууль зүйн байнгын хороо хуралдаан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ирэх 7 хоногт Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуультай хамт оруулж ирэхээр хойшлуулсан бол Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  гишүүдийн зүгээс  асуулт асууж, санал гаргаагүй тул хуулийн төслийг чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохиролыг эргэн барагдуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн  ахлагчаар С.Эрдэнэ гишүүн томилогдлоо.

Хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ирэх 7 хоногт Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуультай хамт оруулж ирэхээр хойшлуулсан бол Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  гишүүдийн зүгээс  асуулт асууж, санал гаргаагүй тул хуулийн төслийг чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ.

Хууль зүйн байнгын хороны хуралдаан

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарч байна.

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна.

Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.

Гишүүдийн хувьд энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлээд асуулт асууж, саналаа хэлсэн.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Манай улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх /ФАТФ/ байгууллагын гаргасан судалгаагаар саарал жагсаалтанд багтаж байна.

Зургадугаар сарын 15-ны дотор Гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг батлан гаргахгүй бол хар жагсаалтанд ороход бэлэн болсон байгаа.

20 сая төгрөгөөс дээш гүйлгээнд дээрх хяналт шалгалт хийгдэхийг салбарын сайд онцолсон.

Ж.Батзандан гишүүн бид хоёр тус байгууллага дээр очиж ажиллан зөвлөмж аваад ирсэн. 49 шаардлага гаргасаны 38-д манай улс хангалтгүй үнэлгээ аваад байгаа гээд оруулж ирж байгаа хуулийн төсөлд хэдэн хувийг нь багтааж чадсан тухай тодруулсан бол Ц.Оюунбаатар гишүүн Монгол Улсад мөнгө угаасан гэмт хэрэг хэд хичнээн гарсан тоо, баримт судалгаа байна уу.

Эсвэл манай улс зүгээр л энэ хуулийг батлах гэсэн үүднээс хуулийн төсөл санаачилвуу гэдгийг лавласан юм.

20 сая төгрөгөөс дээш гүйлгээнд дээрх хяналт шалгалт хийгдэхийг салбарын сайд онцолсон. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.