М.Билэгт: Хадгаламжийн хүү өндөр байгаа нь мөнгө угаах эрсдэлийг үүсгэж байж болзошгүй
Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Хуулийн төслийг дэмжиж байна. Манай улс маш өндөр хүүтэй зээл олгодог. Нийт хадгаламж эзэмшигчидын 10 хувь нь хадгаламжид байгаа мөнгөний 90 хувийг эзэмшдэг. Хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй.
Энэ хуулинд хадгаламжид мөнгөө хадгалуулж байгаа нийт дүнгийн тодорхой хувийг төр хариуцахгүй гэсэн заалтыг оруулж ирэх боломж байна уу? Арилжааны банкнуудын ихэнх хувьцааг гадаадын иргэд хариуцдаг. Энэ хуулийн төсөлд ямар шинэчлэл, хяналт орсон бэ?
Монголбанкны хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат хариуллаа
Хадгаламжийн хүүг бууруулахад олон хүчин зүйлт хамаардаг. Төвбанкны бодлогын хүү хамаардаг. Хадгаламжийн хүүг бууруулах талаар Монголбанкин дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.
20 сая хүртэлх хадгаламжийг даатгалд хамруулдаг. 20 саяаас дээг хадагаламж даатгалд орохгүй байгаа. Энэ хуулийн төсөлд одоогийн хуулинд байгаа мэдээлэх эрх бүхий этгээдийн хүрээг өргөжүүлсэн. Хяналт тавиад явах боломжтой.
М.Билэгт гишүүний Банк дампуурахад 600 тэрбумын эрсдэлийг төр үүрсэн. Банк дампуурахаар төр эрсдэлийг үүрдэг энэ тогтолцоог яаж өөрчлөх гэж байна вэ? гэсэн асуултанд
Монголбанкны хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат энэ хуулийн төслөөр энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ нь өөрөө тусдаа асуудал юм гэсэн хариултыг өглөө.