УИХ-ын Гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.05.29

Занар боловсруулах үйлдвэр баригдвал шатахууны хэрэгцээг хангана гэв

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.

Уг Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахлан ажиллахаар болсон юм. Үүний дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хаалттай хэлэлцсэн юм.

Монгол занараас гарах тос занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байгаа аж.

Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, Монгол Улсын банкны систөмийн тогтвор- той байдлын талаар нарийн зүйлс яригдах учир асуудлыг хаалттай хэлэлцэх санал Ц.Нямдорж гишүүн гаргасныг гишүүд дэмжсэн нь тэр юм. Улмаар санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компанийн удирдлагууд Занарын тос боловсруулах технологийн талаар Эдийн засгийн байнгын хороон дээр танилцуулга хийлээ. Монголын нутаг дэвсгэр дээрх шатдаг занарыг судлах, үнэлэх ажил одоогоор хийгдэж байгаа бөгөөд судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон гэж “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр мэдээлэлдээ онцолсон юм.

“Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр

Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь агаар, байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гаргаж авах юм байна.

Монгол занараас гарах тос нь хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байгаа аж.

“Жени Ойл Шейл Монголиа” компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилт явуулсны дараа үйлдвэрээ барих ажилд шилжихээр төлөвлөсөн гэнэ. Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх үйлдвэрийг богино хугацаанд өргөтгөх боломжтой бөгөед өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.

Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ийг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ.