• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Нямдорж.Ц

Ажлын хэсэг ахалсан

Н.Учрал

Батлагдсан огноо

2018.04.26

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай

Нэмэлт өөрчлөлт (ФАТФ-ын зөвлөмжүүдэд нийцүүлэх)
Өргөн барьсан: 2018.01.31

Байр суурь

С.Бямбацогт: Монгол улсын онцлог, иргэдийнхээ зан заншилд тохируулан хуулийг боловсруулах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийг ОУБ-ын шахалт гэхээс илүү Монгол улсын иргэдээ хамгаалсан, урьдчилан сэргийлсэн, Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засаг, санхүүд ач холбогдолтой хууль гэдгийг ойлгож байгаа. Энэ үүднээс дэмжиж байна. Хуулийг томоохон үзэл баримтлалтай, бодлого зорилт тавиад батлуулах гээд явдаг. Хуулинд санаатай, санамсаргүй заалт орж ирдэг, хаягддаг. Тэгээд хууль хэрэгжих явцад алдаа гардаг. Энэ хуулинд үнэт металл, үнэт чулуугаар хийсэн бүтээгдэхүүний арилжаа хийж байгаа хүнийг гэсэн заалт орж ирж байна. Энэ чинь миний хэлээд байгаа заалт. Монголчууд хөөрөг, эмээл хазаарын наймаа хийдэг. Энэ бүгд нь 20 сая төгрөгөөс дээш үнэтэй. Үнэ тогтоох боломжгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө үнэлдэг.Энэ дээр нь дөрөөлөөд хууль, хяналтынхан дууддаг шалгадаг асуудал гарах вий дээ. Энэ асуудлыг БХ-ны хурал дээр удаа дараа хэлсэн. Энэ заалт хөөдөгдөхгүйгээр орж ирлээ.Үүнийг яагаад засаж, найруулахгүй ороод ирэв. МУ-ын онцлог, ард иргэдийнхээ зан заншилд тохирсон хуулиа боловсруулах хэрэгтэй. Хууль зүй дотоод хэргийн дэд Б.Энхбаяр хариуллаа Энэ асуудлууд яригдсан. Жирийн иргэд орох гээд байна уу? Энэ тал дээр мэргэжлийн хүмүүсээс тодруулсан. Аж ахуй нэгж гэж орж ирсэн. Татвараа төлдөг байгууллага гэж ойлгож болно.

2018.04.26

Б.Бат-Эрдэнэ: Мөнгө төгрөг гувчуулсан этгээдүүдтэй холбоотой асуудлыг яаж зохицуулсан бэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Энэ хууль мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль. Гэтэл үүний цаана мөнгө угаах, татвараас зайлах, оффшор дансанд мөнгөө нуух энэ асуудлыг яаж зохицуулсан бэ? Төрийн эрх мэдлээр дамжуулан мөнгө төгрөг гувчуулсан этгээдүүдтэй холбоотой асуудлыг яаж зохицуулсан бэ? УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль эцсийн өмчлөгчийг тогтооход чиглэгдэж байгаа. Оффшор дансанд мөнгөө хийгээд хууль дүрмээр нь оруулж ирдэг асуудал байгаа. Үүний цаана ямар этгээд байгааг тогтооно. Мөнгө угаах гэмт хэрэг Эрүүгийн хуулиараа зохицуулагдаад явна. Мөнгө угаах гэхээсээ илүү Мөнгө угаахыг санхүүжүүлэхийн эсрэг хууль. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон орлогыг мэдсээр байж нуун дарагдуулсан, шилжүүлсэн, хэлбэрийг нь өөрчилсөн шууд бусаар ийм үйл ажиллагааг явуулж байгааг ойлгож байгаа. Энэ утгаараа харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийгдсэний үр дүнд эцсийн өмчлөгчийг тогтооход энэ хууль чиглэгдэнэ.

2018.04.26

Ж.Ганбаатар: Хууль батлагдсаны дараа мөнгө шалгахдаа анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хууль батлагдаад гарах хэрэгтэй. ФАТФ-ын 40 зөвлөмжийг харахад гаднаас мөнгө орж ирээд угаагдаад гараад явчих вий гэсэн болгоомжлол байна гэж харж байгаа. Энэ хууль батлагдсанаар гаднаас орж, ирж байгаа хөрөнгө оруулалт, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн мөнгийг цаг хугацаа нь тодорхойгүй шалгадаг ийм байдал хавтгайрч болохгүй гэдгийг албан ёсоор сануулж байна. "Царцаах" гэдэг үгийг маш их хэрэглэж. юу гэж ойлгож, энд оруулсан бэ? МУ-ын эдийн засгийн тоон үзүүлэлт өссөн ч, иргэдэд нөлөөлөхгүй байгаа. Засгийн газар эрчтэй ажиллах шаардлага байгаа гэдгийг сануулж хэлье. Ажлын хэсгээс дараах хариултыг өглөө: Царцаах гэдэг үгийг санхүүгийн мэдээллийн үйл ажиллагаанд мэдээлэх үүрэгтэй иргэн аливаа гүйлгээг сэжигтэй, суурь баримт нь хангалтгүй гэж тооцсон үедээ манайд сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлээд үүний ул мөрөөр хуульд заасан эрхийн дагуу санхүүгийн мэдээллийн алба 72 цагийн дотор хөдөлгөөнийг царцаах эрхтэй байдаг.

2018.04.26

Invalid YouTube URL

М.Билэгт: Энэ хуулинд Монгол банктай холбоотой заалт орж ирсэн үү?

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: Монголд мөнгө өсгөх арга барил байгаа. Дэлхийн бусад улс оронд байхгүй хүүтэй мөнгө банканд байрлуулах боломжтой. Монгол төгрөгийн ханш их хэмжээгээр унаж иргэдийн амьдрал хүндэрч байна. Монгол банктай холбоотой заалт орж ирсэн үү? Манайд банк, санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварыг хаагаад 20 гаруй жил явсан. Энэ хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль номоос илүү ажил хариуцаж байгаа хүнээс их юм болж байгаа. Энд л асуудал байгаа. Унтаад сэрэхэд "Хадгаламж" банк дампуурч, 1300 байсан доллар, 1700 болсон ш дээ. Хуулиа дагаж мөрддөггүй байдал ийм асуудал дагуулж байна.

2018.04.19

Н.Учрал: Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Б.Энх-Амгалан гишүүний хэлсэнээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал Харин бид энэ хуулийг батлахгүй бол дэлхийд муухай харагдаж, Монголчууд гадаадруу гарахад хоригтой учрах, дансаа хэрэглэж чадахгүй болох эрсдэл бий. Санхүүгийн хориг арга хэмжээ бидэнд тавигдана. Нэгдүгээрт: Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх ФАТФ байгууллагын мөнгө угаахтай тэмцэх Ази номхон далайн бүлгэмийн гишүүн. Тиймээс энэ хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хоёрдугаарт: О.Баасанхүү гишүүний хэлсэн ..."хэрэг үйлдэж" гэж хуулийн төслийн нэгдүгээр зүйл дээр бидний зарчмын зөрүүтэй саналыг хэлж байх шиг байна. Энэ бол Эрүүгийн шинэ хуультай нийцүүлж оруулсан нэр томъёо юм. Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүлгэмийн гишүүн, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг байгаа гэдэг утгаар хуулийн нэр томъёо энэ хэвээрээ явахаас өөр арга байхгүй. Харин хуулийн зорилго их тодорхой байгаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж бий. Энэ хуулиар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах зорилготой Харин мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хуулиараа зохицуулна. Терроризмын тухай хууль Монгол Улсад байгаа. Энэ хуулиар тэр үй олон зэвсэг дэлгэрүүлэх асуудлыг зохицуулж байгаа. Тэгвэл Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах зорилготой юм. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийг зөв ойлгох хэрэгтэй.

2018.04.19

С.Бямбацогт: Хоёр малчин эмээл, хөөрөг авч өгөлцсөнөө мэдэгдээгүй гэж дарамталж болохгүй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хуулийн далбаан дор энгийн иргэдэд дарамт учруулсан заалт оруулж байгааг хамрах хүрээг нь өөрчилж, яг хуулийн заалт үйлчлэх этгээдүүдийг тодорхой томьёолж бичихийг анхаарууллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улс эдийн засаг, бизнес, худалдаа зэрэг олон талын харилцаа холбоотой байдаг. Тиймээс Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэгээ биелүүлэх ёстой. Нөгөө талдаа улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Тиймээс энэ хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ингэж байж эдийн засаг дахь тодорхой хэмжээний нөлөөгөө өсгөх ёстой гэж үзэж байна. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуультай холбоотойгоор олон улсын байгууллагууд Монгол улсыг эдийн засгийн хувьд эргэлзээтэй, эрсдэлтэй байдалд байна гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ эцэст нь Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулж явуулахад хэрэгтэй хууль юм. Монголчууд хөөрөг, эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутгаа зардаг. Энэ бол чөлөөтэй л арилжаа хийгдэж байдаг Өчигдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яригдсан. Мэдээж өөрчёлөлт орох ёстой. Сайжруулах ёстой. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр энэ хуулиар иргэдэд дарамт учруулсан, гох дэгээ тавьсан, айлгасан зүйл заалтыг оруулах нь зөв үү буруу юу гэж яригдсан. Энэ тухай ажлын хэсэг дээр яригдсан уу? Тухайлбал Үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч гэдэг нь үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг ... гэсэн байгаа. Монголчууд хөөрөг, эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутгаа зардаг. Энэ бол чөлөөтэй л арилжаа хийгдэж байдаг. хоёр малчин дээрх шиг зүйлээ хоорондоо наймаалцахаар эрүү үүсгэдэг, дарамталж шалгадаг байдал бий болчих вий дээ. Гэтэл энийг 20 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. Үүнийгээ мэдээлж бүртгүүлэх ёстой. Ингээгүй тохиолдолд гээд жишээ нь хоёр малчин дээрх шиг зүйлээ хоорондоо наймаалцахаар эрүү үүсгэдэг, дарамталж шалгадаг байдал бий болчих вий дээ. Одоо байгаагаар бол энэ заалт хөөрөг, эмээл хазаараа өгч, авалцаж байгаа энгийн иргэдийг хуулийн байгууллага дарамтлах эрсдэлтэй заалт байна шүү гэж өчигдөр хэлсэн юм. Энийгээ хэрхэн яаж зохицуулах, иргэнд дарамт учруулахгүй байх вэ? Нөгөө талаас мөнгө угаах, терроризмтэй бид тэмцэх ёстой ч энэ далбаан дороо иргэдээ айлгаж ичээх зохицуулалтыг хуулинд оруулж болохгүй ээ. Энийгээ зөв зохицуулах гаргалгаа гаргаарай гэж хэлсэн байгаа. Ямар шийдэлд хүрсэн бэ? УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултанд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа. Засгийн газраас эуулийн энэ заалтыг нийт иргэдэд хамааралтайгаар хийгээгүй. Алт үнэт эдлэлийн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдтэй хамааруулж хийсэн. Энэ үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаатай гэрээний дагуу үйлвэрлэлээ эрхэлдэг. Тиймээс гэрээ байгуулсан. Тогтвортой арилжаа эрхэлж байгаа этгээдүүд мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамааруулахаар ойлгож байна. Гэхдээ бичилтийн хувьд хамрах хүрээ нь хэтэрхий өргөн ойлгогдож байгаа учраас эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин томьёолж бичих тал дээр анхаарья.

2018.04.19