Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болд, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррэй Маккалли
2013.08.14

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн сайд Маррэй Маккалли энэ сарын 20-нд манай улсад албан ёсны ажлын айлчлал хийнэ.

Өнгөрсөн онд Гадаад харилцааны сайд Л.Болд түүнтэй уулзаж хоёр орны болон НҮБ дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож байв. Мөн гадаад бодлого, эдийн засгийн байдлын талаар ярилцаж байсан юм.

Түүнчлэн Шинэ Зеландын тал хоёр улсын аль алиных нь эдийн засагт чухал байр суурь эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо их байгааг тэмдэглэж байжээ.