Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.08.13

Улаанбаатар хотын захирагч Инчон хотын даргатай уулзлаа

Ерөнхий сайдын урилгаар БНСУ-ын Инчон хотын дарга Сун Ён Гил тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-наас 11-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Төлөөлөгчид нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзан Улаанбаатар хотыг ногоон хот болгон хөгжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр барилгажилт, дэд бүтэц, ногоон байгууламж чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн төрийн албан хаагч болон оюутан солилцооны асуудлаар санал солилцсон. Харин Инчон хотын дарга манай улсад мөрөөдлийн төгөл байгуулах хүсэлтээ илэрхийллээ.  

БНСУ-ын Инчон хотын дарга Сун Ён Гил:

Ногоон байгууламж гэдэг зүгээр нэг мод тарих гэсэн үг биш. Агаар цэвэр байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотын агаар их бохирдолтой байгаа. Тиймээс гэр хорооллыг дахин дэд бүтэцтэй болгох, шинээр барих цахилгаан станцаа илүү зохион байгуулалттай байлгах тал дээр анхаарах ёстой.

Дараа нь цэцэрлэгт хүрээлэн,  ногоон байгууламжаа байгуулах юм бол илүү үр дүнтэй байна. Эко, ногоон төгөл байгуулахын тулд дэд бүтцийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Учир нь утаа агаарын бохирдол ихтэй газар ногоон байгууламж бүтээхэд хугацаа их шаардана гэдгийг хэллээ.