БХИС Элит их сургууль болно
2011.09.02

БХИС Элит их сургууль болно

Монголын ард түмний эх оронч, дайчин баатарлаг уламжлалын нандин өргөө цэргийн эрдмийн ухааны эх сан хөмрөг болсон Батлан хамгаалахын их сургуулийн 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлт  өчигдөр  боллоо.  Нээлтийн  арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцлоо.Түүхт 90 жилийнхээ ойтой золгож буй тус сургуулийн хамт олон өнөөдөр хүрсэн ололт амжилтаа бататгаж, инженерийн болон командын мэргэжилтнүүдийг  бэлтгэх, батлан хамгаалах төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах чадвар бүхий боловсон хүчинтэй элит шилдэг их сургууль болохыг зорьж байгаа хэмээн тус сургуулийн захирал, бригадын генерал З.Болдбаатар хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.