Оюунхорол.Д 2014.01.09 | Сайт: News.mn

Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг гэв

Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Төсөлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүн бүр хурууны хээгээ бүртгүүлнэ гэж заагаад байна. Харин энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Парламентын нэр хүнд унаж байгаа нь чуулганы хуралдаанаар төсөлтэй холбогдуулж санал хураахад 10 хэдүүлэхнээ суучихаад ирц 60 гаруй хувьтай байна” гэж гардаг. Үүнээс болж парламентын нэр хүнд унаж байгаа. С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн төсөлд бусдын өмнөөс санал өгөхгүй” гэж тодорхой заасан байсан. Гэтэл хуулийн төслүүдийг нэгтгэх хүрээнд гол заалтыг байхгүй болгосноор хуулийн төсөл батлагдлаа ч үр дүн гарахгүй. Хүний кноп дарах юм бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ тодорхой зааж өгөх юм бол үр дүн гарна. Ингээгүй цагт үр дүн гарахгүй гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан төсөл санаачилж оруулж ирсэн. Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг. УИХ-ын гишүүн тухайн хуулийн төслийг дэмжих, эсвэл дэмжихгүйн төлөө бүхий л чадлаа ашиглах ёстой” гэв.

Гэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллууддаар санал хураалгахад гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Ингэснээр УИХ-ын гишүүн өөр гишүүний өмнөөс кноп дарж болохгүй гэх заалт эргэн сэргэлээ. Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна, яг одоо Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ.