УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2014.01.29

З.Баянсэлэнгэ: Хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулахын тулд 1.2 их наяд төгрөг хэрэгтэй

Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлсэн байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Одоогоор сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 80 мянга орчим хүүхэд байгаа гэсэн тооцоог албаныхан хэлж байсан. Энэ хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд ойролцоогоор жилд 5-6 цэцэрлэг барьж байгаа гэж үзвэл 160 жил хэрэгтэй гэсэн үлгэрийн төсөөллийг бодит амьдралд өөрөөр зохицуулах боломжтой учир хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг боловсруулсан гэсэн тайлбар өгч байсан. Тэгэхээр одоо байгаа 80 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжийг харж байна?

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс өнгөрсөн 2012 оны намар энэ хуулийг санаачилсан. Үүнийг гадаадын улс орнууд хэрэгжүүлж байгаа учир өөрсдийн орон доо үндэс суурийг тавьж өгөх үүднээс мөн хүүхдүүдээ бүрэн цэцэрлэгт хамруулахын тулд төрөөс хувьсах зардлаа аваад сурах боломж нөхцөлийг нь хангах үүднээс хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Нэг жилийн өмнө 2013 оны 1-р сарын 17-ны өдөр их хуралд өргөн барьсан байгаа.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч хүүхэд харах үйлчилгээгээр бие даасан хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлгээ хийлээ. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. 240 мянган хүүхдийн асуудал үүнд яригдах ёстой. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 10 хүүхдийн 3 нь, нийслэлд 10 хүүхдийн 4 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа.

Энэ хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдуулахын тулд 1.2 их наяд төгрөг бидэнд хэрэгтэй болоод байна. Өнөөдөр улсын төсвөөс энэ их мөнгийг гаргаад хэрэгцээгээ хангах боломж байхгүй учир хүүхэд харах гэсэн үйлчилгээний шинэ төрлийг хэрэгжүүлж хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

- Гэр цэцэрлэг гэж үйлчилгээ байна. Үүнээс юугаараа ялгаатай бэ? Хүүхдэд хувьсах зардлыг карт нээж олгох гэсэн заалт байгаа. Гол ялгаа нь юу байна вэ?

Гишүүд бидний өргөн барьсан хуулийн төсөл, ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл зарчмын ялгаа байхгүй. Энэ хоёр хуулийн төсөл ерөөсөө л хүүхдийг  өрхөд буюу төвд суурилсан хүүхэд харах үйлчилгээний шинэ хэлбэрийг хэрэгжүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс хүүхэд харах үйлчилгээг төвд суурилсан хэрэгжүүлэх саналтай байгаа.

Бидний хувьд бие даасан хууль хэлбэрээр оруулж өгөөгүй сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж байж энэ хуулиар зохицуулалт хийж өгөх саналтай байгаа. Өөрөөр хэлбэл гэр цэцэрлэг гэж байсан шиг өндөр өнжүүлэх бүлгээс санаа авч өрхөд суурилсан гэр бүлийн хэрэгцээг хангасан үйлчилгээний шинэ хэлбэрийг гаргахаар хуулийн төсөлдөө оруулж өгсөн байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...