Р.Бурмаа: 0-2 насны хүүхдээ харж байгаа эцэг, эхэд тэтгэлэг өгдөг болно
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.05.31

Р.Бурмаа: 0-2 насны хүүхдээ харж байгаа эцэг, эхэд тэтгэлэг өгдөг болно

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагаас дараахь тодруулгыг авлаа.

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөллийн боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлсэн. Улмаар хуулийн төслийг нэлээд боповсронгуй болгож баяжуулж байгаа бололтой. Тухайлбал, ямар заалтууд нэмэгдэж байгаа юм бэ?

0-2 насны хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдийг цалинжуупна. Түүнчлэн 2-5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж байгаа.

-Жирэмсний зургаан сараас эхлээд төрөх хүртэлх хугацаанд нь тэтгэлэг болон хүнсний талон олгоё гэж байгаа. Мөн 0-2 насны хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдийг цалинжуупна. Түүнчлэн 2-5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж байгаа. Ингэхийн тулд хүүхэд харах үйлчилгээ болон байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг бий болгох юм. Ингэхгүй бол цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд улсаас тэтгэлэг аваад гэртээ байгаа хүүхдүүд нь юу ч үгүй үлдээд байна.

Тиймээс байлгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулах, эсвэл хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүст хууль эрх зүйн орчныг нь бий болгож өгөх шаардлагатай байгаа. Улмаар цэцэрлэг ажиллуулж байгаа байлгууллага, хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд төрөөс татаас өгөх юм. Нялх хүүхэд харах учраас тодорхой стандарт шаардана. Үүнийг нь хуулийн төсөлд тусгаж ажиллана. Ингэснээр залуу эцэг, эхчүүдийг ажилтай орлоготой байлгах, хүүхдүүдийг алагчлахгүйгээр төрөөс дэмжих сайн талтай. Мөн хүн ам зүйн бодлогоо ч давхар дэмжсэн алхам болно гэж үзэж байгаа.

-0-2 насны хүүхдээ хараад гэртээ суугаа эхчүүдэд тэтгэлэг олгоно гэлээ. Ямар хэмжээний тэтгэлэг олгох вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах уу?

-Энэ асуудал нь хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болох байх. Харин би 0-2 насны хүүхдээ харж байгаа ээж биш аавд нь ч гэсэн тэтгэлэг олгодог больё гэдэг саналыг оруулж байгаа. Гэхдээ хоёуланд нь өгнө гэсэн үг биш. Эхнэр нь өнөөдөр цалинтай учраас ажлаа хийгээд нөхөр нь хүүхдээ хардаг байж болно шүү дээ. Энэ тохиолдолд аавд нь тэтгэлэг олгох юм.